Улс төр


С.Эрдэнэ:-Чи хэн юм бэ, дурак чинь.

4 жил, 5 сар TIMES.MN

Хууль зүйн байнгын хорооны  өнөөдрийн хуралдааны төгсгөл халуухан болж өнгөрөв. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ байнгын хорооны хуралдааныг хурдан дуусгахыг хүсч хуулийн төсөл дээр олон юм ярих хэрэггүй гэв. Гэтэл байнгын хорооны дарга Д.Ганбат бухимдаж хэрүүл эхлэв.

 Д.Ганбат:

-Яагаад би үг хэлж болдоггүй юм.

С.Эрдэнэ:-Чи одоо юу юм, 14.00 цагаас дараагийн банйгын хорооны хурал орох гээд байна.

Д.Ганбат:-УИХ-ын гишүүнийг загнадаг хэн юм.

С.Эрдэнэ:-Чи хэн юм бэ, дурак чинь.

Д.Ганбат:-Дуугай болчих, би үгээ хэлчихье. Ер нь чамайг огцруулах асуудлыг тавих болно.

С.Эрдэнэ:-Чи намайг юугаар айлгах гээд байгаа юм, хачин царайтай юм чинь. Өргөн барь л даа, дурак аа. Чам шиг жижиг гараас гуйхгүй, намайг огцруулдаг хэн юм бэ, чи.

Д.Ганбат:-Чи ч том гар л даа. Огцруулах асуудлыг тавина аа, надад тийм эрх бий.

С.Эрдэнэ:-Чи муу намайг огцруулдаг хэн бэ? хэмээн хэрүүл нэлээд ширүүсэх шинжтэй болсон юм. Харин УИХ-ын гишүүн  Ц.Оюунгэрэл, Ө.Энхтүвшин нар хэрүүлийн дундуур орж болиулснаар намжив.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.