Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 554 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 359 нь Улаанбаатарт, 194 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны 2 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5 448 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2137 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 194 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл