Нийгэм


94 нэр төрлийн хуурамч эм хилээр оруулж иржээ

4 жил, 3 сар TIMES.MN

МХЕГ-ын албан ёсны мэдээллээр, хилээр 94 нэр төрлийн хуурамч эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг орж ирснийг “Нарантуул” захаас илрүүлсэн байна. Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноос хойш Монголоос ОХУ-ыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгджээ. Хэдийгээр хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахгүйг хичээн хяналт шалгалт хийж ажилладаг ч Алтанбулаг, Сүхбаатарын боомтоор хуурамч бүтээгдэхүүн нэвтрэх эрсдэл өндөр байгаа аж. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчиж байгаа хэрэг юм байна. Тус хуулийн заалтад “Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно” гэж заажээ.

Биедээ эм, эмнэлгийн хэрэгсэл нуун орж ирэх тохиолдол гардаг байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт тэр бүр зорчигчийн биед үзлэг хийх боломж байдаггүй. Сэжигтэй тохиолдол, эсвэл хүний мэдээллээр гаалийнхантай хамтран зорчигчийн биед шалгалт хийдэг байна. Хамаагүй биед нь хүрсэн тохиолдолд хүний эрх зөрчлөө гэх мэтээр хүмүүс аашилдаг аж. Тийм учраас процессын, ялангуяа детальчилсан зүйл заалтыг хуулийндаа нарийн зааж өгөх шаардлагатай байгааг улсын байцаагч нар онцолж байлаа. Өнөөдрийн хуулинд ерөнхийд нь заачихсан байдаг учраас хууль зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг аж.

polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.