Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2237 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1107 нь Улаанбаатарт, 1130 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 21-80 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1318 болов.
Өнөөдрийн байдаалр эмнэлэгт 22 110 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 13 006 хүний биеийн байдал хөнгөн бол 332 хүний бие нэн хүнд байдалтай байна.
Сэтгэгдэл