Эдийн засаг


Орон сууцны 10 хувийн журмыг баталлаа

5 жил, 6 сар TIMES.MN


 Засгийн газрын хуралдаанаар өчигдөр орон сууцны импотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинэчлэн баталжээ. Журмыг шинэчлэх хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь, хугацааг 30 жил болгох шийдэлд хүрсэн аж. Одоо хэрэгжиж байгаа журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдан авах байрны 30 хүртэл хувийг урьдчилан төлсөн байх шаардлага тавигдаж буй.

Тэгвэл шинэ журмаар 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банк баталгаа гаргахаар болжээ.Журамд зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна.  НДШ-ээ сүүлийн хоёр жил дараалан төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдах иргэн байх аж. Ингэхдээ банкны шалгуур нөхцлийг хангасан байх шаардлага тавигдаж буйг онцоллоо.Нэг зүйлийг тодотгоход одоо баригдаж байгаа орон сууцны 76 орчим хувь нь 80 метр кавдратаас доош хэмжээтэй аж.

Энэ нь ипотекийн зээлд хамрагдах иргэдэд байраа борлуулахын тулд бага хэмжээтэй болгон барьж зураг төслөө хүртэл жижигрүүлж байгаатай холбоотой аж. Тиймээс Засгийн газрын төвшинд энэ асуудлыг ярилцаад 80 м2-аас илүүг нь арилжааны банкны зээлийн шугамаар шийдвэрлэж болно гэж үзэж, энэ тухай шийдвэрийг аравдугаар сард эцэслэн гаргахаар болжээ. Энэ тухай мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд хийлээ.




Холбоотой мэдээлэл