Их мастер С.Цогбадрах олимпийн дээд амжилтыг шинэчиллээ

8 сар, 1 долоо хоног TIMES.MN

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын гэсэн 13 төрлөөр өрсөлдөж байна.



Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдрө үргэлжилж байна. "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрлийн дүн гарлаа.

Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өнөөдөр 486 цифр болгон дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ. Ингэснээр Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо. Мөн маш хатуу дүрэмтэй энэ төрөлд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангалаа.


"Флаш Тоо" төрөлд:

1-р байр: Дэлхийн #34, С.Цогбадрах (Монгол) - 486 цифр 
2-р байр: Дэлхийн #15, Кристиан Шафер (Герман) - 408 цифр
3-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 232 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхин 4-р байр ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас), 7-р байр Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас), 8-р байр ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас), 9-р байр Н.Намуундарь (12 нас), 10-р байр ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас), 11-р байр Б.Хангал (11 нас) байр.

Ийнхүү тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 8 медалийн болзол хангаад байна.

Монголын Оюун Ухааны академын 40 дэх олон улсын тэмцээний амжилтын буухиа үргэлжилсээр...



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.