Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕ…
6 цаг, 43 минут
Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална
8 цаг, 19 минут
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уул…
9 цаг, 35 минут
Д.Түвдэндорж: УДШ хуулиа мөрдөж, Х.Баттулгыг АН-ын даргаар …
9 цаг, 45 минут
ЗГ: Элсэн чихэр ёотон ургамлын тос, цагаан будааг гаалийн т…
10 цаг, 48 минут
17 настай хүүхэд Ачит нууранд осолджээ
11 цаг, 46 минут
Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг…
11 цаг, 49 минут
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн…
12 цаг, 33 минут
Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
13 цаг, 33 минут
ЭМЯ: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
13 цаг, 46 минут
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын …
14 цаг, 45 минут
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа…
14 цаг, 49 минут
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
14 цаг, 55 минут
Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал
14 цаг, 58 минут
ШУУРХАЙ:Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдах…
1 өдөр, 7 цаг
И.Мөнхжаргал: Ардчилсан намын бүртгэлийг будлиулж байгаа ту…
1 өдөр, 7 цаг
НМХГ: Эмээлт дэх мах боловсруулах компани нунтаг бодис хэрэ…
1 өдөр, 8 цаг
Улс төрийн 20 гаруй намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоон…
1 өдөр, 8 цаг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, н…
1 өдөр, 9 цаг
Д.Сумъяабазар: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруу…
1 өдөр, 9 цаг
Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу о…
1 өдөр, 11 цаг
Гүнтийн замыг маргаашаас хаана
1 өдөр, 11 цаг
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг х…
1 өдөр, 11 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ
1 өдөр, 13 цаг
Шинжээчийн дүгнэлт: Д.Сосорбарам руу цацсан нунтгаас химийн…
1 өдөр, 14 цаг
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой барим…
1 өдөр, 14 цаг
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалд…
1 өдөр, 14 цаг
"Хотулун гүнж" Латин Америкт гарна
1 өдөр, 14 цаг
АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
1 өдөр, 14 цаг
Төрийн хэмнэлт хэрэгжиж эхлэв
1 өдөр, 14 цаг
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засга…
1 өдөр, 14 цаг
Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов
1 өдөр, 14 цаг
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр томилогдох уу?
2 өдөр, 7 цаг
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржханды…
2 өдөр, 9 цаг
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна
2 өдөр, 9 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliamen…
2 өдөр, 10 цаг
Манай иргэд Индонез улсад визтэй зорчихоор болж байна
2 өдөр, 11 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариал…
2 өдөр, 11 цаг
ЭМЯ: Ковидын 29 тохиолдол бүртгэгдэв
2 өдөр, 12 цаг
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ
2 өдөр, 14 цаг
Ким Чен Ун COVID-19-ийн дэгдэлтийг "агуу цочрол" гэв
2 өдөр, 14 цаг
Сурагчдын улсын шалгалт ирэх сарын 6-наас эхэлнэ
2 өдөр, 14 цаг
БНСУ-д оршин суух хугацааг сунгах журамд өөрчлөлт оруулжээ
2 өдөр, 14 цаг
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд гэмт…
2 өдөр, 14 цаг
Элтон Жонны талаар та юу мэдэхгүй байж болох вэ?
2 өдөр, 14 цаг
Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг
2 өдөр, 15 цаг
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Намын хорооны тэргүүлэгчдийн х…
3 өдөр, 5 цаг
"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажи…
3 өдөр, 14 цаг
Дээд шүүх: Х.Баттулгаас тайлбар авах шаардлагагүй
5 өдөр, 7 цаг

Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ

Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.

-2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ.  Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Нийслэлийнхэн маань III тундаа  хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Ирэх хаврын бүтээн байгуулалт өрнөх үеийн бэлтгэл суурь нь эрүүл монгол хүн байх учиртай. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм.  Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын асуудал анхаарал татаж байна. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүргийг хотын удирдлагын баг хамт олон  хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.  

Удаах нэг эргэлзээ төрүүлсэн мэдээлэл бол иргэдэд үйлчилдэг төрийн анхан шатны нэгж болох хороог хуваах, шинээр үүсгэн байгуулах асуудал. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 171 хороотой. Хуульд нэг хороонд 10  мянга орчим иргэдтэй байхаар заасан. Гэтэл зарим  хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна. Хэт ачаалалтай дүүргээ хуваах гэхээр УИХ-ын хэмжээнд шийдэх асуудал болдог. Жил тутамд 35 мянган гаруй иргэн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Нэг аймгийн төвийн хүн ам тэр чигээрээ нүүдэллэн суурьшиж буй энэ үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Жил тутамд орж ирж буй 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирдэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлж болохгүй гэдэг нь амьдралаас харагдаад байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье гэлээ.

Сэтгэгдэл