
"Дэлхийн мисс-2021" тэмцээн арванхоёрдугаар сарын 16-нд Латин Америкийн "Пуэрто-Рико" арал дээр болно. Энэхүү тэмцээнд 123 улсын мисс өрсөлдөх юм. Ингээд "Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох уран нугараач А.Бөртэ-Үжингийн талаар сонирхолтой баримтыг хүргэж байна.
- 1. "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцож буй А.Бөртэ-Үжин 1998 онд төрсөн. 23 настай.
- 2. Гадаад хэлийг найман настайгаасаа уран нугаралтаар олон орноор аялан тоглолт хийж явахдаа сурсан. Англи, Япон, Герман, Хятад хэлтэй.
- 3. Уран нугаралтын төрлөөр 2007 оноос эхэлж Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг оронд аялан тоглолт хийж байсан аж.
- 4. Өмнө нь зохиогдсон 'Miss World Mongolia' тэмцээнд орж 'First Runner Up' болсон учраас сонгогдсон.
- 5. Биеийн харьцаа 93/57/90. Биеийн өндөр 175 см.
- 6. Анх 2017 онд “Miss world Mongolia” тэмцээнд оролцож байсан бол олон улсын хувьд БНСУ-д бослон “Miss Supertalent of the World record” тэмцээн аж. Уг тэмцээнд тэрбээр нэгдүгээр байрт шалгарч байжээ.





Сэтгэгдэл