Улс төр


Хүндэтгэлийн чуулган хуралдуулах захирамж гарлаа

4 жил, 5 сар TIMES.MN

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчилна.  Энэтхэг улсын Ерөнхий сайд УИХ-д үг хэлэхтэй холбогдуулан тавдугаар сарын 17-нд 12.00 цагт хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар захирамж гарчээ. 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манайд анх удаа айлчлах гэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийх юм. Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.