'Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Энэ оны аяныг “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” уриан дор 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулна.
Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ. Аяны нээлтийн үйл ажиллагаанд НХХЯ-ны Сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Суурин Төлөөлөгч Др. Сергей Диордитса, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Баярсайхан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн Захирал Др.Степани Бурри, НҮБ-ын Хүн Амын Сангийн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лорна Роллз, Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцон үг хэллээ.
Сэтгэгдэл