Нийгэм


Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарыг өнөөдөр шүүнэ

4 жил, 3 сар TIMES.MN

09:00 цагт “Ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь” үндэсний семинарын "Blue Sky" цамхагт болно.  Утас: 99106727


11:00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд Эх оронч Монгол хүүхэд "Хөх цэрэг" үндэсний аяллын талаар мэдээлэл хийнэ. Утас: 88066311, 88115566


11:00 цагт БСШУЯ-ны 401 тоотод 20 жилийн турш хамтран ажилласан Монгол-Францын Архелогийн нээлийн талаар танилцуулах хэвлэлийн хурал болно. Монгол Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бага хуралд Францын элчин сайд оролцоно.  Утас: 91913865


12:00 цагт Эдийн засгийн ил тод байдлын хууль, улс төрчдийн ёс зүй сэдвээр "Монгол ньюс" төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Энхрий үрс-Халуун сэтгэл” ТББ-аас IV-р амаржих газрыг ашиглалтад оруулах аян өрнүүлж байгаа талаараа мэдээлнэ.


14:00 цагт Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарыг дахин шүүхээр болсон байна. Шүүх хурал  Дүүргийн нэгдүгээр шүүхэд болно.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.