
Жүжигчин Пак Шин Хэ хөл хүнд болсноо зарлаж, фэнүүддээ зориулан дараах захиаг бичжээ.
Тэрээр цахим хуудаснаа "Сайн байна уу? Пак Шин Хэ байна. Сүүлийн үед гадаа хүйтэн болж байна шүү. Бүгд эрүүл байхыг хүсье. Хэд хоногийн өмнө би гэрээ цэгцэлж байхдаа 20 жилийн өмнөх анхны гэрээгээ олсон юм. 6-р ангид байхдаа анх гэрээ хийж, (хоёр жилийн дараа буюу) дунд сургуулийнхаа хоёр дахь жилээс жүжигчин болж байжээ. 18 жил нүд ирмэх зуур өнгөрсөн байна. Нээрээ л цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч. Хүүхэд байхад минь олон хүн надад тусалж, дэмжиж байсны ачаар би өөрийнхөө олон талыг харуулсан жүжигчин болж чадсан. Камерын өмнө гарахдаа аз жаргалтай байсан нь олон. Гэхдээ бас хэцүү үе ч байсан. Тийм үед фэнүүдийн минь надад өгсөн урам зориг, эрч хүч өгч, камерын өмнө зогсох итгэл өгч байсан. Хөл хүнд болсон мэдээгээ өнөөдөр дуулгахдаа их сандарч байлаа. Гэнэтийн мэдээг хэлэхдээ санаа зовсон. Гэхдээ фэнүүддээ анхлан мэдэгдэхийг хүссэн юмаа. Урт хугацааны турш үерхсэн хүнтэйгээ гэрлэх гэж байна. Тэр маань намайг байнга дэмжиж, Пак Шин Хэ гэх хувь хүний сул талуудыг ойлгон хүлээн зөвшөөрдөг. Түүнтэйгээ хамт гэр бүлийн амьдрал эхлүүлэх гэж байна" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл