Шар


”Цэнхэр шувуу” үзэсгэлэн дэлгэгдлээ

5 жил TIMES.MN
Уг үзэсгэлэнгийн нэр нь Бельгийн нэрт зохиолч Метерлинкийн Цэнхэр шувуу зохиолтой салшгүй холбоотой юм. Зураач энэхүү зохиолыг уншиж өөрт төрсөн сэтгэгдлээрээ бүтээлүүдээ тууривсан ажээ. Зохиолд хоёр жаал аз жаргалын бэлэгдэл болсон цэнхэр шувууг хайж байгаа тухай өгүүлнэ.
 
Үзэсгэлэнд цэнхэр шувуу гэх цуврал зургуудаас гадна байгаль, цэцэгс, хотын хэмнэл айзмыг илтгэх бүтээлүүд дэлгэгдсэн байх юм. Их хотын дүр төрхийг харуулах бүтээлүүд нь зохиомж илэрхийлэлийн хувьд онцлог харагдана.
 
Хотыг дээрээс нь харсан план зураг мэтээр төсөөлөн зохиомжийг шийдсэн нь үзэгч хүнд нэгэн шинэлэг сэтгэгдэлийг үлдээх болов уу.
 
Байгалийн цуврал зургууд нь цэцэгс болон моддын хөдөлгөөн хэмнэл дээр тулгуурлан намар хавар гэх улирлын өнгө аясыг илтгэн харуулна. Намрын шаргалтал, хаврын солонгорох туяа зэрэг байгаль дээрх өнгө будгийн гайхам хослолыг эдгээр бүтээлүүдээс харж болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.