Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 711 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 486 нь Улаанбаатарт, 225 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 7 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7 196 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2959 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 147 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл