Нийгэм


Боксчин лхагва мөрийтэй тоглоомын хэргээр дахин баригдлаа

4 жил, 3 сар TIMES.MN

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн  зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Цагдаагийн алба хаагчид мөрийтэй тоглож байсан зочид буудлын өрөөнөөс зүү тариур, хар тамхины төрөл нунтаг цагаан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор пан азийн аварга боксчин Д.Лхагва байсан гэнэ.

Тэрээр өмнө нь 2012 онд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдан шүүхийн танхимд очиж байсан ч Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноож сулласан байдаг.

Мөрийтэй тоглоом хууль бусаар тоглосон Д.Лхагваа болон хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.