"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК энэ сарын 20-24-ний өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 2 тэрбум 595 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА: Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 61 компанийн 4,865,124 ширхэг хувьцаа 1,603,848,544.19 төгрөгөөр арилжсан байна.
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
APU |
АПУ |
314,014 |
436,498,964 |
2 |
AARD |
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ |
33,707 |
365,659,110 |
3 |
XOC |
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН |
984,499 |
243,202,485 |
4 |
MNDL |
МАНДАЛ ДААТГАЛ |
1,334,699 |
147,160,378 |
5 |
GOV |
ГОВЬ |
347,264 |
117,384,006 |
6 |
MFC |
МОНОС ХҮНС |
1,129,821 |
94,942,192 |
7 |
TUM |
ТҮМЭН ШУВУУТ |
242,236 |
91,654,365 |
8 |
MFG |
Мандал Ирээдүйн Өсөлт |
80,993 |
91,442,227 |
9 |
TTL |
ТАВАН ТОЛГОЙ |
6,885 |
55,170,265 |
10 |
AZH |
АЛТАЙН ЗАМ |
1,000 |
48,101,900 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
MIBG |
Мандал Капитал Маркетс ҮЦК |
1,467,461 |
1,414,492,861 |
2 |
MNET |
Ард секюритиз ХХК |
3,077,615 |
1,405,188,077 |
3 |
TTOL |
Апекс Капитал ҮЦК |
2,281,224 |
541,109,896 |
4 |
BDSC |
БиДиСек ХК |
644,117 |
297,500,487 |
5 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
584,334 |
239,814,556 |
6 |
ARD |
Өлзий энд КО капитал ХХК |
708,016 |
205,840,028 |
7 |
TDB |
Ти Ди Би Капитал ХХК |
1,211,842 |
184,795,016 |
8 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
1,150,157 |
184,059,749 |
9 |
STIN |
Стандарт инвестмент ХХК |
497,109 |
132,655,736 |
10 |
RISM |
Райнос инвестмент ҮЦК ХХК |
51,961 |
71,776,159 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа: Энэ долоо хоногт 551,085 ширхэг компанийн багцыг нийт 606,193,500 төгрөгөөр арилжаалжээ.
№ |
Өдөр |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Нэгж үнэ |
Арилжигдсан ширхэг |
Үнийн дүн |
1 |
2021.09.20 |
APU |
АПУ |
1,100.00 |
551,085.00 |
606,193,500.00 |
Нийт |
|
|
551,085.00 |
606,193,500.00 |
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Энэ сарын 20-24-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 134 ширхэг бондыг 13,398,000 төгрөгөөр, долларын 130 ширхэг бондыг 12,970 ам.доллараар арилжаалжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА: Хоёрдогч зах зээлийн арилжаа:
"Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 984,499 ширхэг нэгж эрхийг 243,202,485 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 80,993 ширхэг нэгж эрхийг 91,442,227 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Энэ сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4.9 их наяд төгрөг болсон бол ТОП-20 индекс 43,470.41 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.76 хувиар өссөн гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв.
"БОДЬ ДААТГАЛ" ХК ХУВЬЦАА ХАЛААСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЭЭГҮЙ БАЙНА
МХБ-д бүртгэлтэй компани “Компанийн тухай хууль”-ийн 49 дүгээр зүйл, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 56.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.8 заалт буюу үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэгтэй.
Энэ хууль тогтоомжид заасны дагуу "Бодь даатгал" ХК хувьцаа халааслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг СЗХ болон МХБ-д ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнд тооцогдож, улмаар тус компанид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан. Иймээс бүртгэлтэй хувьцаат компаниуд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг хууль журамд заасан хугацаандаа олон нийтэд мэдээлж байхыг МХБ энэ сарын 23-нд анхааруулав.
Сэтгэгдэл