"Shaun the Sheep" цуврал хэрхэн бүтсэн бэ...
5 цаг, 58 минут
Б.Бямбадорж: Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн …
6 цаг, 14 минут
УОК: Иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана
6 цаг, 18 минут
Д.Болд: Төмөр замаар чингэлэгтэй бүтээгдэхүүн экспорт, импо…
6 цаг, 23 минут
С.Амарсайхан:ОХУ Эгийн голын станцын төсөлд оролцох эсэхээ …
6 цаг, 35 минут
Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал…
6 цаг, 36 минут
АН: Эрчим хүчний салбар эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд орсо…
8 цаг, 23 минут
ДЭМБ: Омикрон хувилбарын халдварлах чадвар өссөн эсэх нь то…
8 цаг, 44 минут
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16, сургуулийн…
9 цаг, 34 минут
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдө…
10 цаг, 7 минут
Фото: Этгээд сонин бялуу
10 цаг, 33 минут
ЭМЯ: 190 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
11 цаг, 3 минут
Өнөөдөр Богд Зонхов ламын Их дүйчэн ѳдѳр буюу Зулын 25
12 цаг, 12 минут
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
12 цаг, 19 минут
"EBIT" койны хоёр дахь арилжаа ирэх сарын 6-наас ebit.mn би…
12 цаг, 24 минут
Абу Даби-2021: О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж, дэлхийн Т…
13 цаг, 13 минут
Баавгай айлын гэр сүйтгэжээ
13 цаг, 27 минут
COVID-19: Омикрон хувилбар Англи, Герман, Италид нэмж бүртг…
13 цаг, 36 минут
"Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй …
1 өдөр, 9 цаг
Фото: Норвегийн усан доорх хамгийн том ресторан
1 өдөр, 10 цаг
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
1 өдөр, 10 цаг
ОУХМ Ц.Цогтбаатар "Абу Даби-2021" тэмцээнээс аваргын алтан …
1 өдөр, 10 цаг
ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажи…
1 өдөр, 10 цаг
ЭМЯ: Шинээр 329 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
1 өдөр, 10 цаг
Хяналтын програмаар Солонгосын эмнэлгийн үйлчилгээг авдаг б…
1 өдөр, 10 цаг
Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа
1 өдөр, 23 цаг
Т.Ганболд дагагчдаасаа алтан зоосны азтан шалгаруулна
2 өдөр, 4 цаг
С.Амарсайхан: Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж б…
2 өдөр, 8 цаг
ЭМЯ: 486 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа
2 өдөр, 8 цаг
Г.Занданшатар: Сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтран зүтг…
3 өдөр, 4 цаг
Э.Баярбаясгалан: 2021 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлий…
4 өдөр, 4 цаг
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
4 өдөр, 4 цаг
Лорна Роллз: Хүчирхийллийн эсрэг бүх хүн хүчин чармайлт гар…
4 өдөр, 5 цаг
Н.Арвинтариа: 30 жилийн өмнө хүчирхийллийн тухай ярихад хүл…
4 өдөр, 5 цаг
Беларусь Улсад зорчих, дамжин өнгөрөх иргэдийн анхааралд
4 өдөр, 5 цаг
Аксель Никэйз: Боловсрол зөвхөн жендэрт суурилсан хүчирхийл…
4 өдөр, 6 цаг
Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборын дарга Б.Туу…
4 өдөр, 7 цаг
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийг томилж, 1 нэр дэ…
4 өдөр, 7 цаг
Жүжигчин Пак Шин Хэ хөл хүнд болсноо зарлаж, фэнүүддээ зори…
4 өдөр, 7 цаг
Д.Амарбаясгалан: Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрм…
4 өдөр, 8 цаг
Фото: Этгээд загварын гар цүнхнүүд
4 өдөр, 8 цаг
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон…
4 өдөр, 8 цаг
Польш улсад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гарг…
4 өдөр, 9 цаг
Д.Ганбат: Ашиг сонирхлын зөрчилтэй нэр дэвшигч нэрээ татах …
4 өдөр, 9 цаг
Цасны тухай сонирхолтой баримтууд
4 өдөр, 9 цаг
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүл…
4 өдөр, 10 цаг
Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорлож…
4 өдөр, 10 цаг
ЭМЯ: 711 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа
4 өдөр, 10 цаг
ВИНОД АХУЖА: Олон ажилд манлайлан оролцож байгаад тань тала…
4 өдөр, 11 цаг
“Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймагт боллоо
4 өдөр, 12 цаг

ЗГ: Иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтыг бүрэн нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 


Ургацын урьдчилсан дүнг танилцууллаа 


2021 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулав. Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173  мянга, үүнээс улаанбуудай 155.8 мянга, тэжээлийн ургамал 130.8 мянга, тосны ургамал 32.3 мянга, хүнсний ногоо 3,6 мянган тонноор тус тус ахиу байна.  Шинэ ургацаас гурилын үйлдвэрлэлд 300 мянга орчим тонн хүнсний улаанбуудай авна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.


Зорилтод бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээнэ


Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд нийт иргэдийн 30, зорилтод бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна.  Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 4,102 тохиолдлоор буурсан байна. Өвчлөлийн тохиолдол буурч буй нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. 


Товч мэдээ


ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг 2021 оны 12 дугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлал хийнэ, мөн энэ үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцоно.


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоотын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв. 


Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав.


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болно.


Содномцэрэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томиллоо. 

 

Сэтгэгдэл