Аналитик


Дэлхийд нэрээ дуурсгасан өдрүүд үргэлжиллээ

4 жил TIMES.MN

  Засгийн газрын гишүүдийг томилох тухай тогтоолын төслийг Ерөнхий сайдын зүгээс өргөн барьсантай холбоотойгоор өнгөрсөн даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, мягмар гаригт зургаан сайдуудын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.  УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Цэрэндашийн Оюунбаатар

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Баярбаатарын Болор

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Намдагийн Батцэрэг

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд Зангадын Баянсэлэнгэ

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан нарт

тамгыг нь гардуулан өгч, засгийн газар шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 15 буюу маргааш хуралдаж өршөөлийн тухай хуулийн ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэхээр боллоо. Улс төрийн хүрээнд шинэхэн сайд нараа өлгийдсөн долоо хоног болж өнгөрсөн бол спортыхоны дунд тэр дундаа чөлөөтийхөн АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй ДАШТ-д оролцож дэлхийд эх орныхоо тугийг өндөрт мандууллаа. 

Тамирчид өнгөрсөн долоо хоногийн байдлаар 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медалийн эзэд болсон юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг АЛТ, эрэгтэйчүүдийн 61 кг-д Батболдын Номин, 74 кг-д Пүрэвжавын Өнөрбат, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд МӨНГӨ, эрэгтэйчүүдийн 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр ХҮРЭЛ медаль тус тус хүртлээ. Энэ удаагийн ДАШТ-ий олимпийн жин бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид "Рио-2016" зуны наадмын эрхийг олгосон. Манай тамирчдаас эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар авлаа.

 Харин тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медалийн эзнээр тодорч "Би алт авч эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлнэ гэж бодсон" хэмээсэн нь Монгол хүн бүрийн омогших сэтгэлийг улам бадраасан юм. 


Түүнчлэн манай оронд хурим найрын сар ирсэнтэй холбогдуулан олны танил эрхмүүдийн хүүхдүүдийн хурим нилээд шуугиан дэгдээсэн. МАН-ын дарга М.Энхболдын , Жүжигчин Н.Онон нарын охид насанд ганц тохиолдох хуримаа хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад зогсоогүй энэ оны хамгийн нижгэр хуримаар тодорлоо. 


 Л.Ариунцэцэг




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.