Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 634 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 342 нь Улаанбаатарт, 292 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2961 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 151 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл