Нийгэм


Марс буудлаас биеэ үнэлэгчдийг баривчиллаа

4 жил, 2 сар TIMES.MN

Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдлийг зогсоох зорилгоор шалгалт явуулж байгаа.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах "Марс" зочид буудлын саунд биеэ үнэлж байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу "Марс" зочид буудлын сауныг  шалгахад 20 настай эмэгтэй Б, Ц, А, 21 настай Б нар биеэ үнэлж байсан аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. 



 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.