Нийгэм


Хумсаараа өөрийгөө ямар өвчинтэй болохыг шинжээрэй

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна. Та одоо хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болох нь ээ?                                      

 Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгөтэй хумстай байдаг байна. 

Цайвар хумстай хүмүүс: Цус багадалтай, зүрхний дутагдалтай, чихрийн шижин, элэгний өвчин болон хоол тэжээлийн хомсдол  гэсэн эмгэгүүдтэй  байх магадлалтай.

Цагаан хумс - энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.
Шар хумс - Хумс нь шарлаад зузаарсан байдаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчсөн байх магадлалтай.
Хөхдүү хумс - Бие махбодид хүчилтөрөгч дутагдасний шинж тэмдэг гэдэг бөгөөд хөхдүү хумстай бол уушигний үрэвсэл өвчинтэй байна.
Долгионтой хумс - хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй
Хагарсан гэмтсэн хумс - бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг
Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс - хумсний эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг.
Хумсан дундуураа хар зураасан өнгөтэй - энэ ихэндээ арьсны хавдарын үед илэрдэг байна.

Эх сурвалж: www.budda.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.