Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан "Тавантолгой түлш" ХК компаниас өнөөдөр /2023.09.15/ мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэгээр 3100 тонн түлшийг борлуулж эхэлсэн байна.
Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Үүнээс ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцэн түлш борлуулахаар болсон байна. Үлдсэн 163 цэгийн шахмал түлшний худалдааг ирэх сарын 1-нээс үе шаттай эхлүүлэх юм байна.
"Тавантолгой түлш" компани өнөөдрийн байдлаар нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн, үйлдвэрийн талбайдаа 18 мянган тонн түлшний нөөцтэйгээр борлуулалтаа эхлүүлж байна гэлээ.
Сэтгэгдэл