Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
2 өдөр, 23 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
3 өдөр
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
3 өдөр
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
3 өдөр, 18 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
3 өдөр, 21 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
3 өдөр, 21 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
3 өдөр, 21 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
3 өдөр, 22 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
3 өдөр, 23 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
3 өдөр, 23 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
3 өдөр, 23 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
3 өдөр, 23 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
4 өдөр
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
4 өдөр, 18 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
4 өдөр, 19 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
4 өдөр, 21 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
4 өдөр, 23 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
4 өдөр, 23 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
5 өдөр
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
5 өдөр
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
5 өдөр, 16 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
5 өдөр, 16 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
5 өдөр, 19 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
5 өдөр, 19 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
5 өдөр, 19 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
5 өдөр, 23 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
5 өдөр, 23 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
5 өдөр, 23 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
6 өдөр, 9 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
6 өдөр, 16 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
6 өдөр, 16 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
6 өдөр, 17 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
6 өдөр, 17 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
6 өдөр, 18 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
6 өдөр, 22 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
6 өдөр, 22 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
6 өдөр, 23 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
1 долоо хоног
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
1 долоо хоног
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 долоо хоног
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 2 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 3 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 3 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 3 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 4 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 4 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 4 өдөр

Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан

Б.ДАМДИН

“...Ипотекийн зээлийн шимтгэлд авсан нэг хувийг иргэдэд буцаахаар болсо”н тухай ШӨХТГ хавиас мэдээлэл цацаж, энэ нь нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Шулуухан хэлэхэд, ШӨХТГ энэ “сэдэв”-ээр шоудчих шиг болсон. Худал мэдээлэл, эсхүл цуу тараасан хэрэг л дээ.

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаар магадлалаар “...Ипотекийн зээлийн шимтгэл ялгаатай байж болно” гэдгийг тогтоосон байна. Шүүх байгууллагаас энэ хэргийн талаар олон нийтэд албан ёсоор мэдээлэхдээ “...ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь нэр бүхий есөн банканд хяналт шалгалт хийсэн байна. Уг хяналт шалгалтаар нэр бүхий есөн банкийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад “...Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг шүүхээс “...Зөв” гэж дүгнэв.

 Хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй. Харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна. Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн нэг хувиас хэтрэхгүй байна” гэж зээлдүүлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад нэр бүхий есөн банк нь ипотекийн зээлийн шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийлгүйгээр нийтэд нь хавтгайруулан нэг хувь гэж тогтоон шимтгэл авч байгаа нь Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл тус бүрт гарч болох зах зээлийн зардал харилцан адилгүй, шимтгэлийг хувь хэмжээг нэг хувь хүртэлх хэмжээнд сонгох боломжтой байхад нэр бүхий есөн банк шимтгэлийн хувь хэмжээг ижил хэмжээтэй тогтоож байгаа нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзлээ” хэмээн мэдээлжээ.

Тэгэхээр шүүхийн дээрх шийдвэрийн үр дагавар нь нэн түрүүнд орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийг зардалтай нь уялдуулан тогтоох, тооцоо судалгаа хийхэд оршиж байгаа юм. Ипотекийн зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоох судлагаа, тооцоо хийх ажиллагаа хийгдэнэ гэсэн үг. Үр дүнд нь ипотекийн зээл олгоход гардаг зардал нэг хувиас дээшээ гарч болно. Гэвч Монголбанк дээд хязгаарыг нэг хувь гэж тогтоосон учраас нэмэгдүүлэх боломжгүй. Харин энг хувьд хүрээгүй тохиолдолд тооцоо судалгаагаар тогтоогдсон тэр хэмжээгээр шимтгэлийн хэмжээг тогтооно. Ийм л юм. Тодруулбал, “...Ипотекийн зээлийн нэг хувийг буцаах” тухай асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан даалгавараар даалгасан захиргааны актыг л шийдвэрлэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл