Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
3 өдөр
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
3 өдөр
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
3 өдөр
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
3 өдөр, 19 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
3 өдөр, 21 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
3 өдөр, 22 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
3 өдөр, 22 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
3 өдөр, 23 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
3 өдөр, 23 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
3 өдөр, 23 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
3 өдөр, 23 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
3 өдөр, 23 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
4 өдөр
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
4 өдөр, 19 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
4 өдөр, 20 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
4 өдөр, 22 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
4 өдөр, 23 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
4 өдөр, 23 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
5 өдөр
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
5 өдөр
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
5 өдөр, 16 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
5 өдөр, 16 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
5 өдөр, 19 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
5 өдөр, 19 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
5 өдөр, 19 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
5 өдөр, 23 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
5 өдөр, 23 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
5 өдөр, 23 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
6 өдөр, 10 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
6 өдөр, 16 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
6 өдөр, 16 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
6 өдөр, 18 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
6 өдөр, 18 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
6 өдөр, 19 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
6 өдөр, 22 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
6 өдөр, 22 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
6 өдөр, 23 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
1 долоо хоног
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
1 долоо хоног
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 долоо хоног
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 2 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 3 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 3 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 3 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 4 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 4 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 4 өдөр

Түр баяртай Дали

“Мянга сонсохоор нэг үз” гэдэг үг бий. Хятадын Юньнань муж тэр дундаа Дали хотод очиж  үзэхсэн гэсэн битүүхэн мөрөөдөл сэтгэлийн минь мухарт хадгалаастай л байдаг байлаа. Яагаад заавал Дали гэж үү. Сониуч зангаас маань л үүдэлтэй байх. Учир нь “Хувилай хаан цэл залуухан насандаа Далийг  эзэлсэн нь  түүний хувьд хамгийн анхны томоохон сорилт байсан юм. Гурван зууны настай Далигийн хаант улсыг Их Юань гүрэнд нэгтгэснээс хойш Юньнаньд ахиад бие даасан хаант улс бий болоогүй” гэж Монголын нэгэн түүхч хуучилж байсан нь санаанд  тодхон  үлджээ. Тийм болоод ч тэрүү  Бээжинд онгоц  оройхон газардсан ч их газрын сонин, нүсэр  хотын чимээ, өндөр сүрлэг барилга байгууламж хараа булаасангүй. Маргааш өглөө хурдан болохыг тэсч ядан хүлээнэм. 1253 онд Хувилай хааны эзлэн авсан Дали 770 жилийн дараа ямар байгаа бол гэсэн элдэв бодол нойр хулжааж, тэмүүллийг өрдөнө. Юньнань нь Хятадын өмнөд муж.  Улаанбаатар хотоос Бээжин хот хүртэл 1400 км орчим  зайтай учир онгоцоор хоёрхон  цаг  нисээд буучихдаг. Харин  ирсэн газраасаа бараг ч хоёр дахин урт  замыг туулж байж Далид очдог гэхээр алс зайдуу гэдгийг илтгэнэ. Юньнань өмнө зүгт Лаос, Вьетнамтай, дорно зүгт Бирмтэй хиллэх бол баруун хойд зах нь Төвдийн тэгш өндөрлөгтэй шууд залгадаг юм билээ. Далийг Хятад улсын Юньнань мужийн бай ястны хошууны энтэй хот гэх юм билээ. Дундад зууны Дали балгас нь VIII зуунаас цэцэглэн мандаж 937–1253 онд Дали улсын нийслэл байсан бол 1856–1863 онд  Юньнаньд дэгдсэн бослогын төв байсан гэдэг. Бас  1925 онд газар хөдөлж 5 мянган амь үрэгдсэн эмгэнэлт түүхийг туулж, дэлхий дахиныг хирдхийлгэсэн билээ. 


Сэрүүн бүсээс ирсэн би чинь Бээжинд буугаад бачимдуухан санагдаж, амьсгаа давчдаад хамаг хувцасаа нимгэлсэн ч хөлс чийхараад, хүйтэн усыг ёроолгүй мэт залгилж байсан бол Далид буухад сэрүү татан угтах нь нэн таатай. Хятадууд ч халуунаас дайжиж урин дэлгэр цагт өмнөд муж руу сэрүүцэхээр цувдаг гэсэн нь  аргагүй л үнэн бололтой юм. 


Далид буухад хувингаар цутгах мэт асгарч байсан бороо татарч, зөөлөн салхи нь  шанх  илбэж, чийглэг агаар сэнгэнэн угтлаа.

Орчуулагч бүсгүй өөрийгөө Линда хэмээн танилцуулаад  онгоцны буудлын гадаа жолооч автобусандаа    биднийг хүлээж байгаа гэв. Миний хятад нэрийг гадаадаас ирсэн аялагч нар дуудахад ярвигтай болохоор өөртөө  ийм богинохон бас сонсголонтой нэр өгсөн юм гээд инээмсэглэн  элгэмсэг дотноор угтан  алхах замдаа шулганана. Түүнийг би анх хараад  төвд юм болов уу гэж таамаглав. Гэвч миний таамаг ташаа байсан төдийгүй Бай ястан бүсгүй байлаа. Тэрээр улаа бутарсан , гэрэлтэй бор царайтай, яралзсан том цагаан шүдтэй, намирсан урт хар үстэй, дүүхэлзсэн алхаатай,  инээд алдсан, хурдан ярьдаг бүсгүй байлаа. Англиар муу ярьдаг шүү гэж анх уулзахдаа тодотгож хэлсэн ч харин эсрэгээрээ, аялга нь тод, цэгцтэй тайлбарлана. Шөнөжин бодолд минь өнжсөн зүйлийг таасан мэт нүдээ томруулан  “Энэ хотын түүхийг сонссон уу, Хувилай хааны байлдан дагуулалтаар эзлэгдэж сүйдсэн гэдэг юм ” гээд   хууч хөөрнө.  Сонин хачин ярианд нь чих тавих санаатай орчуулагч Линдаг бараадсхийн түүний суусан суудлын арын эгнээд тухлав. Бороо орсны дараа хүрээлэн буй орчин угаагдаад, хүмүүний сэтгэлийн хир арилсан мэт нэг л тааламжтай санагддаг болохоор гадуур алхах дуртай. Тийм болохоор замдаа түр саатаад Дали хотын гудамжаар явган зугаалмаар бодогдсон  ч хамт яваа  найзууддаа төвөг удаж, холын замд тээг болох вий гээд амандаа ус балгасан мэт таг чиг. Автобусны цонхны цаанаас орчныг тольдож, нүдээ бэлчээх ч бүх зүйлс жирэлзэн өнгөрнө. 

Хязгаар нутаг болоод ч тэрүү Юньнань хан үндэстний соёл иргэншлээс зуун зууны турш алслагдмал  оршсоор ирсэн,  эдүгээ хүртэл  олон үндэстэн, ястны өлгий нутаг юм билээ. Манайхаар бол Ховд аймагтай төстэй гэж зүйрлэж хэлмээр санагдсан. Учир нь Монгол орны   говь, талын бүс нутагт аагим халуун шатаж байхад Алтан хөхий, Сутай, Гоо хайрханы оргилд цас будархан бас хаяадаа хялмаалж, сэрүү татан угтдаг өлгий нутаг. Хэвлийдээ  эртний эрин галав, хүн төрлөхтний түүхийн хосгүй  дурсгалыг тээхийн зэрэгцээ  Алтайн урианхай, Дөрвөд, Захчин, Казах, Мянгад, Өөлд, Торгууд, Халх, Хошууд, Казах, Тува гээд олон  ястаны ёс заншил, соёл айлсан оршсоор буй. Түүн лугаа Юньнань муж  төстэй санагдаад тэмдэглэлдээ тодотгож байгаа хэрэг. Хятад  улсын хүн амын 91 гаруй  хувийг  хятад угсаатан, 8,4 хувийг бусад ястан эзэлдэг гэдэг. Хятад угсаатан 1 тэрбум 220 сая гаруй бол бидний очсон Дали хотын оршин суугчдын дийлэнх болох Бай ястан  л гэхэд 1, 9 саяулаа. Энэ мэтчилэн Юньнань мужид Хятадын  албан ёсны 56 үндэстнээс 25 нь  оршин суудаг гэхээр эртний соёл, зан заншил, уламжлалын бөөгнөрлийн цэг гэж хэлж болох юм. Дали хотод  Бай, Хани, Дай, Лису,Лаху  гээд олон ястан хаяа дэрлэн айлсаар, соёлын олон өвийг тээсээр  ирсэн нь өдгөө цагт жуулчдын сонирхолыг соронз лугаа татаж орлогынхоо эх үүсвэр болгож, хөгжил цэцэглэлтийн шангаа худацтай  татсаар буй ажээ. 




Хуучин Дали хотыг  ерөнхийд нь дүрсэлж хэлбэл,   нэлэнхүйдээ нэгээс хоёр давхар цагаан, сааралдуу байшингуудтай. Хийц нь эртний хэв шинжтэй. Хуучны байшингуудыг сэргээн засварласан нь цөөнгүй харагдана. Шинээр барихдаа ч тэр уламжлал хэв загварчлалаас  гажихгүйг зорьсон гэлтэй. Байшингийн хана хаалга дээр элдэв хээ хуар, хятадын эртний бийрэн зураг зурах нь түгээмэл юм. Харин Шинэ Дали  нь эрс ялгаатай, орчин үеийн хэв шинжийг агуулсан барилгуудтай.  

 Аливаа зүйлийн үнэ цэнэ цаг хугацаа улирах тусам улам  тодордог гээд миний нэг таньдаг хүний ярьж байсан түүх толгойд зурсхийн орж ирлээ. Бэлтэй бизнесмэнийг үнэ хаян авах байх гээд нэгэн уран барималч, бурхан урлаач  Дарь эхийг хачин гоёмсог хийцтэйгээр бүтээгээд  үзүүлжээ. Өндөр гэгээний урласнаас ч нарийн чимхлүүр зүйл бий гээд дэлгэрэнгүй гээч тайлбарласан гэдэг. Нөгөө бизнесмэн эргүүлж тойруулж хараад л дуу алдан үнэхээр уран гартай хүн юм, гайхалтай гэдэг үг ч багадна гэж магтаж байснаа  “Цаг хугацааг хэн ч хийж чадахгүй. Тиймээс эртний зүйлийн эрхэм шүншиг үүнд л оршдог юм” гээд худалдаж авахаас татгалзжээ. Энэ бодол Далид очоод улам батжив. Учир нь орчин үеийн хот болгоно гээд бүх байшин барилгуудыг нурааж өндөр шилэнгээр  сольж, эртний модон, чулуун сийлбэр бүхий хаалга, үүд, хана туурга  энэ тэрийг нь гял цал болгосон  бол өнөө үеийн  хотын нийтлэг дүр төрхөөс  ялгарахгүй шахам болох байсан бизээ. Гэвч Хятад улс өмнөд мужийнхаа эдгээр хотуудын түүхэн хэлхээ, барилга архитехтор, онцлог хэв шинж чанарыг хадгалахад анхаарч бас олон ястны  итгэл үнэмшил, өвөрмөц уламжлал, амьдралын  хэв маяг, зан заншил  гээд соёлын үнэт өвийг хүндэтгэн зэрэгцэн  оршихыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн нь өдгөө  хүн төрөлхтний хошуурах нэг төв болж буй юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Ганцхан жишээ татахад, хятад угсаатангуудын хамгийн дуртай өнгө бол улаан, аз жаргалыг бэлгэддэг гэдэг. Гэтэл Дали хотод цагаан өнгө ноёлно. Бай үндэстэн цагаан өнгийг эрхэмд үздэг аж. Үндэсний хувцас нь мөн л  цагаан, орчин үед унах машинаа хүртэл энэ  өнгөөр сонгох нь элбэг. Хятадын эртний түүхэнд цагаан өнгийг үхэлтэй холбодог гэж түүхч хүн тайлбарлаж байсан бол Далид харин эсрэгээрээ. Энэ өнгө гүн утга агуулгатай, сайн сайхныг урин дууддаг, цэвэр ариуны бэлгэдэл гэх. 

Хэдийгээр  Дали жуулчдын гол цэг, бум бужигнаж, түм түжгэнэсэн газар ч дуу чимээ багатай,  намуухан  хот юм билээ.   Бай үндэстний өөртөө засах жөүгийн төв Дали хот урт удаан түүх, үлэмж их бичиг дурсгал, байгалийн өнгө үзэмж, тааламжтай сайхан цаг агаар, үндэстний өвөрмөц онцлогоороо гадаад гэлтгүй дотоодынхоо аялагч нарыг хошууруулж байна.   Мөн Наши үндэстний хөгжим, зүйл бүрийн амьтан шувуу, дай ястны үзэсгэлэнт охидын урлагийн  үзмэр, нуурын хөвөөний галын наадам жуулчдад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг гэх юм билээ. Бид бүхэн цөөн хоногоор аялж байгаа болохоор бүгдийг үзэх хугацаа, боломж хомс юм. Дали хот нь Чангшан хэмээх сүрлэг уул, Эрхай гэх жижигвтэрхэн  нуурын хооронд сунан байрлаж,  үлдсэн хоёр талаараа хэрмээр хүрээлэгдсэн  газар хэмээн орчуулагч бүсгүй тайлбар хийв. Тиймээс  Чангшан уул руу авирах, Эрхай нуураар зугаалах, Гурван суварга гэх буддын байгууламжаар орох  нь энд ирсэн жуулчдын заавал үзэх  зүйлс гэнэ.

Эрхай  нь чих шиг  хэлбэртэй нуур аж. Чангшан уул нь Эрхай нуур, хотын эртний хийгээд  орчин үеийн чамин барилгуудтай нийлж  Далигийн   гол чимэг болж дүнхийнэ.   Хятадын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болохоор жуулчдад хэрэгцээтэй бүхэн бий. Зуушийн газрууд, буудал, жижиг мухлаг хаа сайгүй. Бид үдийн зоог барьчихаад Эрхай нуурын эрэг дээр ирж усан онгоцонд сууж  нүдээ, сэтгэлээ баясгалаа. 

Шинэ, хуучин Дали хотын харууцыг сонжих,  үндэсний урлагын тоглолт сонирхох, цайны амталгааны ёслолд оролцох,  цайны амтыг шинжих,  дурсгалын зураг татуулах гээд  гадаад, дотоодын аялагчид  усан онгоцны таван давхараар  сүлжилдээстэй.  Тэр өдөр тэнгэр бүүдгэр, бараан үүлс хуралдаж  байсан хэдий ч  шиврээ бороо татарч, нуурын ус тогтуухан болж,  тавцан дээр  салхи сөрөн зогсоход сэрүү татаад нэн тааламжтай. Ийнхүү  өдөржин зугаалсан бид огт ядарсан шинжгүй,  цагийн зүү хэдийнээ оройны 8 цаг орчимыг зааж байсан ч    “Шичоу эртний тосгон”-оор зочлов. Энэхүү  тосгон нь Бай үндэстэний түүхийг үггүйгээр илэрхийлнэ.  Эртний сууцны хэв маяг, дуу хөгжим, хувцас хэрэглэл, худалдаа, урлагийн сургуулийн арга техник, эртний уран хатгамлуудын сонирхолтой түүх,  хуримын нууцлаг хийгээд сониучхан ч   гэмээр зан үйл  гээд хэдхэн цаг саатах байтугай бүтэн өдөр ч өнжөөд үзэж харж, дуулж сонсоод барахгүй. 



Манай багийн таван бүсгүй, нэг залуу мэдээж өөр өөр сонирхолтой. Тэр чанар нь энэ тосгонд очоод тодорч харагдав.Onna Yuna Хятадын уран хатгамалтай хувцас хэрэглэлд нүдээ унагаж,  түүхийн хөгжлийн явцад ямар  өнгө төрх, онцлогтой байсаар ирснийг лавлаж,  эрт дээр үеэс хааны ордны өндөр дээд зиндаатай хүмүүсийн өв дамжсан өмсгөлд үнэт эрдэнийн чулуу ямар онцгой учир жанцантай байсан бол гээд таг зогсчихно. Доогий болохоор хаш болон мөнгөн эдлэл сонирхож, багаасаа тасраад хэсэгтээ таг чиг. Цоогий бид хоёр цайны өргөөнд саатаад  чамин хийцтэй ногоон савтай цайг эргүүлдсээр удсан бол Наагий даавуун  эдлэл, силк торгоны хийцийг шинжээд завгүй. Манай багийн ганц залуу маань  цалин цагаан мөнгөний олдоц, үнэ ханш сураглаж,  орчныг шинжсээр  болзох цаг болж тал талаасаа цугларав.

Орчуулагч бүсгүй бид бүгдийг нэгтгэж аваад амрах цаг болсныг сануулж, буудалруу явцгаалаа. Гаднаасаа сүм хэлбэрийн модон сийлбэр бүхий гоёмсог дээвэртэй, өндөр   хаалгатай нэгэн байшинд ирлээ.

 

Битүү улаан хүрэн  модон сийлбэр дунд ороод ирэх шиг санагдав. Хаалганууд нь давхар давхар сийлбэр хийцтэй. Буудлын өрөөнүүд нь ч байгалийн дүрслэл бүхий    чулуун чимэглэл бүхий  модон тавилгуудтай.

Хаашаа л харна урлагийн бүтээлүүд урдаас ширтээд, гоёхон цэцэгнүүд нүд эрээлжлүүлээд,  чамин хийцтэй гантиг чулуун шал нь гялалзаад, хаадын өргөө шиг сүрлэг санагдаад  юун унтах манатай. Сүр бараа ихтэй    хийцлэл    бүхий орчинд гэнэт  орчихоор   нэг тийм   эрхэмсэг  оршихуй руу нэвтэрсэн  мэт мэдрэмж төрүүлэхийн  билээ. Тав, зургаан хүн ч зэрэгцээд унтахад багтахаар тийм өргөн ортой, битүү модон сийлбэр хийцэн тавилгатай өрөөнд ороод  унтах гэж хүчилсэн ч    нойр хулжиж  ийш тийшээгээ хөрвөөсөөр.  Гэтэл   нойр нь хүрэхгүй сэрвэлзсэн нөхдүүд бие биенээ дуудацгааж Дали пиво залгилж, хэсэг хууч хөөрч,  гадуур алхаж байгаад өрөө өрөөрүүгээ үдшийн бор хоног тойруулахаар орцгоов.

Маргааш  өглөө  эртлэн босоод Гурван цагийн сүмээр оров. Дали цэцэгсийн орон гэлтэй. Зам талбай болгон, очсон газар бүрт өнгийн цэцэгс алаглаж, толгойн цэцгэн эрхин гоёл худалдах нь хаа сайгүй. Манай багийн охид бүгд шар, ягаан, улаан цэцэгсээр сөөлжлөн сүлжсэн толгойн  чимэглэл авч зүүцгээн гангарцгаав.

Сүмд хүрэх зам 1,5 км зайтай юм. Тиймээс цаг хэмнэхээр бид  задгай жижиг минибусд суугаад  салхи татуулан давхив.  Сүмд тахил өргөгсөд үнэн бишрэлтэйн дээр нам гүм, амгалан тайван ноёлно. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг бэлэгдсэн гурван цагийн сүм нь Далигийн хаант улсын буюу  9-р зуунд барьжээ. Нийт  891 өрөө, 11.400 гаруй буддист  шашинтны бурхан тахил , гурван өндөр сүм, долоон барилгаас бүрдсэн цэцэрлэгт хүрээлэн бүхий ариун сүм юм байна. Тэнд очигсод гурван  цагийн сүмийг энэ миний өнгөрсөн, одоо, ирээдүй минь гэж өөрийн төсөөллөөр тольдох ёстой гэнэ.  Гурван сүмийн оройг бүтнээр нь оруулж зургаа татуулдаг уламжлалтай ажээ.

Үүний дараагаар  Эртний Дали хотын хуучны захаар цаг давчуу учир хальтхан ороод гарлаа. Дөрвөн талаасаа ордог хаалга бүхий хуучны хэрмэн хашаанд эртний хотын зах байрладаг юм байна. 999 сорьцтой мөнгөн ембүү, мөнгөн сийлбэртэй данх, аяга, халбага, савх, үсний гоёл, гар хатгамал хувцас хунар, амтат жимс гээд тоочоод барахгүй. Ёстой л монголчуудын хэлдэгээр энд ногоон хурганы арьс, нохойн битүү туурай бий гэлтэй. Нөгөө хөл хөдөлгөөн цэгцтэй, намуухан хот юм байна гэсэн төсөөлөл энэ зах дотор ороод  төрөл арилжив. Ёстой л олон холхисон газар юм. Олон ястны өлгий гэдгийг зах дундуур сүлжих хүмүүсийн царай төрх илчлэх мэт. Монголжуу, төвдөрхүү, вьетнам царайтай  юмуу даа гээд л анхандаа харж байснаа сүүлрүүгээ толгой эргээд юун хүний царай зүсийг шинжих манатай.   Зах дундуур горхи урсана, амрах тухлах сайхан орчин бүрдүүлсэн учир наймаа худалдаа хийхдээ маруухан над шиг хүн нэг газар тухлаад тал тал тийш алмайрч харж зогссоор гарах цаг дөхчих юм билээ. 

Ингээд бид Куньмин хотруу галт тэргээр үдээс хойш зорчих байсан ч зам дээр осол гараад таг гацав. Дөхөж очоод гүйхээрээ терминал руу орсон ч аль хэдийнээ хурдны галт тэрэг хурдалжээ. Хоцорсондоо төвөгшөөх байтугай хөгжилдөн  Дали хот  явуулах дургүй байна шүү биднийг, манай  түүх дурсгалыг дутуу үзээд байна, эртний вант улсад ирчихээд хаад, хатдын өргөөнд морилохгүй  буцаж болохгүй гэсний  дохио гэж бие биенээ цаашлуулж,    орчуулагчийн санал болгосон 500 жилийн өмнөх Хаан Shong Sheng, түүний их хатан Zhangjia Hua Yuan-ны ордон өргөөрүү явцгаалаа. Энэ ордон өргөө нь  Хятадын уламжлалт архитектур, Далигийн соёлын гайхамшигт өвийг сурталчлан таниулах, Бай хүмүүсийн соёлын нэрийн хуудас болгох зорилгоор хааны удмын ач хүү Zhang Binglin 80 жилийн өмнө  сэргээн засварлажээ.  Дуньянь, Жяньчуаний улаан модон сийлбэр, давхар болгоны баримлуудын уран хийц, гантиг чулуун сийлбэрүүд, ханан дахь зураг гээд  музейд ороод ирэв үү гэлтэй.  Цоогий бид хоёр хатны гоёл чимэглэлийг сонжихын зэрэгцээ  их өргөөний модон сийлбэртэй сандал дээр сууж, хатан ингэж суугаад цайгаа шимэн зарц шивэгчиндээ зарлиг буулгадаг  байсан байх даа  хэмээн  төсөөлөн ярьж   хөгжилдөв. Бас Бай  үндэстний тайзны урлагын тоглолтыг тухтай сууж  шимтэн  сонирхов. Хатны ордны дээд давхар нь хашаандаа наран шарлага,  усан болон тоглолтын  тайзтай учир алжаалаа тайлахын зэрэгцээ Бай ардын дуу, хөгжмийг сонсч  орчныг дээрээс тольдоход зориулагдсан гэмээр  газар юм. Цэцэрлэгт хүрээлэнд өнгө өнгөөр алаглах цэцэг бүр гүн  утга учиртай аж.  Гоё харагдсан  болгоныг тарьж ургуулдаггүй гэнэ.  

Тус  муж  цайны ургамлаар алдартай. Энэ   хатны өргөөнд  ч цайны  ёслолын амталгаа хийж , худалдан борлуулдаг юм байна. Цайнд нугасгүй болохоор өвөл-цас, хавар-салхи, намар-сар,  зун-цэцэг гэсэн төрөл бүрийн  цайны багцыг худалдан авсан нь энэ аяллын  маань хамгийн том бэлэг  байлаа. ЦАС цай нь хоолой сэрвэгнэх, ханиалгахад, САЛХИ цай нь арьс, гоо сайханд, ЦЭЦЭГ цай-хүний биеийн дотоод хий дарахад, САР цай нь  биеийн тамирыг тэтгэдэг гэсэн. Одоо эдгээр  цайны амтанд гүн дурлажээ. Үнэр нь хамар сэнгэнүүлж, амт нь тагнайд шингэж, хоолны шингэцийг эрс идэвхижүүлдэг нь ажиглагдсан учир   өглөө бүхэн  хэрэглэсээр одоо бараг  талдаа орчихож, дуусаад ирвэл дахиад захиж авна гэсэн бодол өвөрлөөстэй.

 Дали хот бидэнд ээлтэй байсныг нуух юун. Бидний хэн ч борооны улиралд аялж байж, шүхэр  авахаа мартчихсан.  Шаагиж байсан бороо гадаа гарахаар л  зогсчихоор нь   бэлгэшээнэ гэж жигтэйхэн. Бээжин рүү буцах гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас болж онгоцны буудал дээр нэлээд олон цаг саатаж хүлээхдээ “Эртний чамин Дали минь эргээд уулзахын ерөөл талбия” хэмээн шивнэн хүлгийн жолоо залсан даа. 

Түр баяртай Дали...

Тэмдэглэл хөтөлсөн Допа

2023.09.11

Сэтгэгдэл