2022 онд нийслэлийн 161 байршилд RFID уншигч төхөөрөмжийг суурилуулсан. Харин энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгохоор төлөвлөөд буй. Түүнчлэн ирэх жилээс орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулахаар болжээ. Эхний ээлжид 442000 цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программын суурилуулалт хийж байна. Есдүгээр сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм.
Энэ нь замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй ажил юм.
Сэтгэгдэл