Спорт


Сумо сонирхогчдын ДАШТ-ийг Монголд зохион байгуулана

3 жил, 11 сар TIMES.MN
Монголын сумо бөхийн холбооны V бага хурал болжээ. Дөрвөн жилдээ нэг удаа болдог энэ хурлаар Сумо бөхийн холбооны дүрмийн шинэчлэл, бүтэц зохион байгуулалт, удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч сонгох, ДАШТ-2016 тэмцээн зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Тус холбооны дүрмийг сүүлийн 20 гаруй жилийн турш шинэчлээгүй. Тиймээс энэ удаад дүрэмдээ шинэчлэлт, өөрчлөлт оруулж, мөн сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн Дэлхийн сумо бөхийн холбооноос Монголын сумо бөхийн холбоог үр дүнтэй ажилладаг хэмээн дүгнэсэн учир өсвөр насныханд цол олгох эрхийг зөвхөн Монгол Улсад олгохоор болжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.