Нийгэм


Рамсфелд сангийн ерөнхийлөгч Доналд Рамсфелдийг хүлээн авч уулзав

4 жил, 3 сар TIMES.MN

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.17/ Рамсфелд сангийн ерөнхийлөгч, АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Доналд Рамсфелд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Доналд Рамсфелд уулзалтын эхэнд УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд танай улсын ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа жишээ нь зүй ёсоор бусад улс оронд сайн туршлага болно гэв. Мөн тэрээр монголчууд чадварлаг, оюунлаг ард түмэн болохыг онцлоод, Рамсфелд сангийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 гаруй монгол иргэн хамрагдсан. Тэдгээр залуус өдгөө салбар, салбартаа амжилттай ажиллаж байгаа нь үүний илрэл мөн хэмээн хэлэв.

УИХ-ын дарга ноён Д.Рамсфелд тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, 2005 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар албан ёсны айлчлал хийж байснаас хойш  Монгол Улс хурдацтай хөгжиж, олон ахиц дэвшил гарсныг тэмдэглэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцав.
 
Уулзалтад АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн доктор Фредерик Старр, Рамсфелд сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Стив Камбоне болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.