Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
14 цаг, 16 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
15 цаг, 1 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
16 цаг, 1 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
16 цаг, 39 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
18 цаг, 42 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
19 цаг, 11 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 11 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 14 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 16 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 18 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 17 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 18 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 18 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 12 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 15 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 15 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 15 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 17 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 17 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 17 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 17 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 17 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 18 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 13 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 13 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 15 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 17 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 17 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 18 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 18 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Э.Анар: Цахим мөнгө нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэв

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.

Асуулт: Төлбөрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар Монголбанкнаас авч буй зохицуулалтын арга хэмжээ юу байна вэ?

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд заасны дагуу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Сэндбоксын орчинг бий болгон ажиллаж байна. Энэ нь төлбөрийн болон санхүүгийн үйлчилгээнд дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийг зорьж буй финтек байгууллагыг дэмжих зорилготой эрх зүйн орчин юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү Сэндбоксын хүрээнд Монголбанкнаас зөвшөөрөлтэй цахим мөнгөөр үнэт цаасыг нийтэд санал болгосон нь төлбөрийн үйлчилгээнээс гадна санхүүгийн үйлчилгээг цахим мөнгөөр авах боломжтой гэдгийн нэг жишээ боллоо. Монголбанк Инновацийн оффис байгуулсан нь дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд санал болгох финтек байгууллагууд хүрэлцэн ирж, эрхзүйн орчин болон дэд бүтцийн шийдлийн талаар санал солилцож зөвлөлдөх бүрэн боломжийг бий болгосон.

Асуулт: Цахим мөнгөөр үнэт цаас худалдаж авах давуу тал нь юу вэ?

Үнэт цаас ба мөнгө гэсэн 2 талт төлбөр тооцоон дээр суурилж явагддаг уламжлалт хэлбэрийг халж, цахим мөнгөөр үнэт цаас худалдан авах, брокерын данс, бонд захиалгын данс зэргийг цахим мөнгөний аппликэйшнээр дамжуулан шуурхай, түргэн гүйцэтгэх боломжийг цахим мөнгө олгож байна. Мөн, цахим мөнгөний үйлчилгээг шинэ зах зээлд нэвтрүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнтэй холбоотой төлбөр тооцоог түргэн шуурхай, саадгүй гүйцэтгэх, үр дүнгийн тооцоолыг хийх цаг хугацааг хэмнэх, үйл ажиллагааг хялбаршуулах  зэрэг давуу талууд бий болж байна. Цахим мөнгө нь банкан дахь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байдаг тул үр ашигтай, ашиглахад хялбар, найдвартай гэсэн үг. Цахим мөнгөний гүйлгээ нь бага дүнтэй төлбөрийн системээр дамжиж 7/24 горимоор тасралтгүй хийгддэг зарчимтай.

Асуулт: Цахим мөнгө нь төлбөр тооцооны шинэ арга хэлбэр мөн үү?

Технологийн өндөр хурдтай 21-р зуунд төлбөр тооцоо хийх нь зөвхөн өр төлбөрийг барагдуулах гэхээс илүүтэйгээр та бидний цахим харилцааны бас нэгэн шинэ соёл болж байна.  Өөрөөр хэлбэл, 2 хүн нэг ижил төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол гуравдагч этгээд түүнд заавал нэгддэг. Энэ нь төлбөр тооцоог цаасан мөнгөөр хийхээс илүү хурдан, найдвартай бөгөөд хүн хоорондын харилцааг сонирхолтой болгож байдаг шинэлэг арга юм. Цаашид финтек компаниуд нь санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж, хууль тогтоомжийг мөрдөж, улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Сэтгэгдэл