Спорт


Буудлагын тамирчид БНСУ-ыг зорино

4 жил, 9 сар TIMES.MN

Дэлхийн оюутны “Универсиад” наадам БНСУ-ын Гуанжу хотноо энэ сарын 4-нд эхэлнэ. Энэ наадмын буудлагын тэмцээнд манай улсаас “Рио-2016” зуны олимпод оролцох эрхээ авсан Г.Нандинзаяа тэргүүтэй тамирчид онч мэргэнээ сорих юм.

“Универсиад”-ад оролцох баг, тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, буудлага спортын дасгалжуулагч Б.Алтанцэцэг нар удирдан оролцох бөгөөд нөгөөдөр БНСУ-ыг зорих аж. Манай улсаас дэлхийн оюутны “Универсиад” Н.Баяраа, Б.Бишрэл, Э.Даваахүү, О.Янжинлхам, М.Түвшинжаргал, Э.Бадамгарав нарын тамирчин өрсөлдөх юм байна. 




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.