Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-ны хооронд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Тус наадамд оролцож буй манай улсын баг тамирчид анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Т.Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болжээ.
Түүнчлэн "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадамд нийт 1 500 гаруй тамирчин, 11 спортын төрөлд өрсөлдөнө. Манай улсын 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Сэтгэгдэл