Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 777 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 571 нь Улаанбаатарт, 206 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 0-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 331 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3759 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 205 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл