Нийгэм


Судан дахь энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

4 жил, 4 сар TIMES.MN

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид НҮБ-аас олгодог "Энхийн төлөө" медалиар энгэрээ мялаалаа. Медаль гардуулах үеэр Хүчний командлагч Иоханес Гебремескел Тэсфамариам Монголын батальон хүчний хэмжээнд үлгэрлэн ажиллаж буйг онцлоод ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг хангах талаар багагүй ажил хийсэнд тань талархая гэсэн юм.

Дашрамд дурдахад, "Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр" энэ сарын 29-нд тохионо.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.