Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 10 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 10 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 11 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 5 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 8 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 8 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 8 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 9 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 10 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 5 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 8 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 10 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 11 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 2 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 3 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 5 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 6 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 6 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 9 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 20 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 3 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 3 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 5 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 8 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 9 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 11 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Дүүргийн Засаг дарга нар ямар хөрөнгөтэй вэ?

Төмөрбаатарын БАТСАЙХАН

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байна.  Нийслэлийн есөн  дүүргийн Засаг дарга нар 2022 онд хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэе.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх

Түүний  жилийн  орлого  269  сая төгрөг бол гэр бүлийнх нь гишүүд  359 сая төгрөг олдог.   6.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй.  1.2  тэрбум төгрөгийн газар, 167 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Lexus маркийн автомашин эзэмшдэг.  “ТИ Эйч Холдингс “ ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа

Х.Болормаагийн жилийн  орлого нь 48 сая, гэр бүлийнх нь орлого 430 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр 1.8 тэрбумаар үнэлэгдэх долоон  үл хөдлөх хөрөнгөтэй, Toyota, Land Cruiser 200, Mercedes Benz, G 300 автомашин эзэмшдэг.  Түүнийгээ 414 сая төгрөгөөр үнэлжээ.  125 сая төгрөгийн газартай бол, 202 сая төгрөгийн хадгаламж,  320 сая төгрөгийн авлагатай байна.  Мөн  582 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. “Эй би жи энерго” ХХК, БДТТ ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хийд” ХХК, “Бат сити” ХХК, “Даш кредит” ХХК, “Доргот чандмань” ХХК, “Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо” зэрэгт хувь эзэмшдэг гэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл

Түүний жилийн  орлого нь  61  сая бол гэр бүлийн гишүүд нь  9.2 сая төгрөгийн орлоготой.   280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,  90 сая төгрөгөөр үнэлэгдэх  BMW, X-5 маркийн автомашин эзэмшдэг.  20 сая төгрөгийн газартай бол 23 сая төгрөгийн үнэт эдлэл,  160 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан

Тэрбээр жилд  165 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийнх нь гишүүд 42 сая төгрөг олдог.  120 сая  төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй бол 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, X-Trail маркийн автомашинтай. 60 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай

Н.Алтаншагайгийн жилийн  орлого нь 44 сая бол гэр бүлийн гишүүд нь  11 сая төгрөгийн орлоготой.  278 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол Hyundai, Sonata-7  маркийн автомашинаа 30 сая төгрөгөөр үнэлжээ. 77 сая  төгрөгийн мал аж ахуйтай. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол, 14 сая төгрөгийн хадгаламж, 85 сая төгрөгийн  зээлтэй гэж мэдүүлжээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

Тэрбээр жилд  60 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ 117 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.  520 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй.  35 сая төгрөгөөр үнэлэгдэх Тoyota, Harrier маркийн автомашинтай. 50  сая төгрөгийн мал аж ахуй, 24 сая төгрөгийн газар,  87сая төгрөгийн үнэт эдлэл,  169 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн 255 сая төгрөгийн авлагатай байна.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн

Түүний жилийн  орлого нь 60 сая бол гэр бүлийн гишүүд нь  37 сая төгрөгийн орлоготой. 907 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 17 сая төгрөгийн газар  50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.  Мөн 90 сая төгрөгийн зээлтэй байна.

Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд

Тэрбээр жилд  28 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ 25 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.  140 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй.  17 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano маркийн автомашинтай.  19 сая төгрөгийн хадгаламжтай бол 49  сая төгрөгийн зээлтэй гэжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

Ө.Сумъяабаатарын жилийн  орлого нь 51 сая бол гэр бүлийн гишүүд нь орлогогүй.  595 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол  Lexus, RX 400 маркийн автомашинаа 90 сая төгрөгөөр үнэлжээ. 300 сая  төгрөгийн газартай бол  84 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 41 сая төгрөгийн хадгаламж, 30 сая төгрөгийн авлага, 100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл