Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман жилийн дараа эх орондоо ирээд байна. Тэрээр уржигдар “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлтийг хийсэн бол өчигдөр хуримаа хийжээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 11-нд цар тахлын улмаас хоёр жил хойшлуулсан хуримаа Японд хийсэн юм.. Харин энэ удаад Монголдоо хуримаа хийлээ. Аваргын эхнэрийг Ц.Доржханд гэдэг бөгөөд Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ойрын төрөл ажээ. Хосууд Японд ахлах сургуульд сурч байхдаа танилцсан ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болж, хүүдээ Тэмүүжин гэж нэр хайрлажээ.
Сэтгэгдэл