Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 10 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 11 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 11 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 5 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 8 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 8 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 8 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 9 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 10 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 5 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 8 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 10 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 11 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 3 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 3 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 6 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 6 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 6 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 10 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 21 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 3 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 3 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 5 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 9 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 9 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 11 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 7 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Д.Тэрбишдагва номынхоо ачаар Бернау хэмээх нутгаараа зочлов

Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт 2021 оны 11-р сарын 5-ны өдөр Берлин хотын хойморт залгаа орших Бернау хотод үргэлжлэв.  Номын зохиогч Д.Тэрбишдагва 1988-1990 онд тус хотын харьяа Богензее дэх БНАГУ-ын  Германы чөлөөт залуучуудын эвлэлийн дээд сургуульд орчуулагч-багш, 1992-1994 онд тус Бернау хотын захиргааны гадаад иргэдийн асуудал хариуцсан хэлтэст мэргэжилтэнээр ажиллаж байсан гээд түүний амьдрал, ажил, залуу настай холбоотой чухал газар болох нээ хэмээн бодож байлаа.   Түүний намтрыг харахад Берлин, Бернау гэсэн хоёр хот түүний амьдралтай аргагуй чухал холбоотой нь харагддаг. Энэ хотыг зорихдоо номын зохиогч нэг л яарсан, догдолсон, тэмүүлсэн, хэн хэн ирэх бол хэмээн эхнэртэйгээ ярилцан, нэг л баярын хүлээлт үүсгэсэн сэтгэлтэй харагдав. Түүний гучаад жилийн өмнөх ажил, амьдралын нандин дурсамжууд хөвөрч, мөр зэрэгцэн багшилж, ажиллаж байсан нөхөдтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ амьдарч байсан хоттойгоо удаан хугацааны дараа уулзах гэж байгаа болохоор арга ч үгүй биз ээ. Бернау хотын захиргааны харьяа Урчуудын  үзэсгэлэнгийн танхимаар оронгуут л хэд хэдэн хүмүүс дуу алдацгааж, номын зохиогчтой тэврэлдэн уулзацгаав. Бернау хотын дарга А.Штаал хамгийн түрүүнд ирж, хотынхоо “ууган гадаадын оршин суугч”-аа хүндэтгэн хүлээж байв.  Хамт ажиллаж байсан хүмүүс, хөршүүд, танилууд нь удалгүй цугларч, дуу шуугиан ихтэй байлаа.  



Бернау хотын дарга А.Штаал номын танилцуулах уулзалтыг нээж, “Манай Бернау хотод ажиллаж, амьдарч байсан Монголын иргэн маань биднийгээ зорьж ирэн, номоо танилцуулах гэж буйд тун баяртай байна. Хэвлэлийн газраас олон сарын өмнө номыг нь надад бэлгээр ирүүлсэн нь энэ хүний хувьд Бернау хот ямар чухлыг илтгэж байна. 6 жил гаруй энэ хоттой ажил амьдралаа холбосон, Карл-Маркс гудамжны 35-д оршин сууж, хүүхдүүд нь манай сургуульд явж байсан гээд сайхан сэтгэгдлүүдээ номондоо оруулсанд талархаж байна. Энд байхдаа Берлиний хана нурж, хоёр өөр  ертөнц тэврэлдэхийг харж, би өөрчлөгдлөө гэж номондоо гайхалтай сайхнаар бичсэн байна. Мөн манай хотод амьдарч байсан Тэрбишдагва гуай эх орондоо эргэн очиж, чухал албууд хашиж, ард түмнийхээ төлөө зүтгэж буйг болон номоо герман хэл дээр гаргасныг нь хараад маш их бахархаж байна. Бернау хот, тус хотын иргэдийн нэрийн өмнөөс танд баярлалаа” хэмээн маш элэгсэг үг хэлэв. Бернау хотод болсон тэрхүү номын үдшийг зорьж ирсэн хүмүүс зохиогчийн охин Т.Одсүрэнгийн аавынхаа номоос унших хоолойн өнгө, үгийн дуудлага, уран сайхан уншиж буйг магтаж, мэргэжлийн хүн шиг байна хэмээн урам хайрлаж байлаа. Зохиогч Хөх Монгол хамтлагийнхныг урин,  морин хуур, хөөмийн аялгуугаар номын арга хэмжээгээ чимсэн нь Бернау хот түүний хувьд ямар чухлыг илтгэж байлаа.  Хамтлаг маань ч Бернау хотын соёлын арга хэмжээнд уригдав. 



Номын зохиогч Д.Тэрбишдагва “Амьдралын минь идэр насны алтан үе, социализмаас зах зээлд шилжсэн эхний учраа олохгүй хүндхэн цаг мөчүүд, ажиллаж байсан сургууль маань хаагдаж, ажилгүйдэлд орж, гэр бүлээ цаашид хэрхэн тэжээж, Монголд байгаа хэдээ яаж дэмжих билээ хэмээн бодол хөврүүлсэн нойргүй олон шөнө, хүүхдүүд минь сургуульд орж А үсэг заалгасан аз жаргал, шинэ жилийн баяр, төрсөн өдрийн баярууд гээд инээд дүүрэн цаг мөчүүд гээд олон мартагдашгүй дурсамжууд энэ хоттой маань  шууд холбоотой. Номын танилцуулганд олон хуучны андууд, хөршүүд минь иржээ. Идэр залуу насандаа МХЗЭ- н илгээлтээр Германы залуучуудын байгууллагын дээд сургуульд  1990 оны эхэн хүртэл монгол залуучуудын удирдах ажилтнуудыг эвлэл, олон нийтийн ажилд нарийн мэргэшүүлэхээр ажиллаж, гэр бүлээрээ амьдарч байсан Бернау хэмээх ээлтэй сайхан хотод эргэн ирж, эртний андууддаа номоо танилцуулж байгаадаа  сэтгэл ихэд хөдөлж байна” гэж сайхан дурсамжаасаа хуваалцав.  Хотын дарга Андре Штаал "Бернаугийн хуучин оршин суугч" танд  баяр хүргэе гээд таны болон гишүүн асан Лу.Болдын хамтран бэлэглэсэн монгол гэр бернаучууд, хүүхдүүдийн цугларах дуртай газар шүү. Ирэх долоо хоногт шинэ Бернау хотоо өөрөө биечлэн танилцуулна” хэмээн онцлон хэлж, амжилт хүсэн үдэв. Зохиогчийн өөрийнх нь ажиллаж, амьдарч байсан газар болсон уулзалт бусдаас нэг л онцгой мэдрэмж төрүүлж байв. Зохиогч, зочдын ярих зүйл мундахгүй байсан болоод ч тэрхүү уулзалтын хугацаа товлосноос удаан үргэлжлэв.



Зохиогч маань их л сэтгэл хангалуун байгаа бололтой найз нөхөд, танилуудтайгаа тэврэлдэн, хаягаа солилцож байлаа. Тэднээс зохиогчийг гэртээ айлчлахыг урьсан урилга ч их байгаа бололтой. Хотын захиргаатай 2022 оны 3-р сард  арга хэмжээ хамтран зохион байгуулахаар тохиролцов. “Манай Бернау хот бидэнд тун ч ээлтэй байсан шүү” хэмээн сэтгэл хангалуун хэлж буй нь монгол хүн төрсөн буйраа эргээд баяр хөөртэй болдог шиг санагдлаа. 

 

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

Сэтгэгдэл