Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
14 цаг, 40 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
15 цаг, 26 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
16 цаг, 26 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
17 цаг, 3 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
19 цаг, 6 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
19 цаг, 35 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 12 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 15 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 16 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 18 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 18 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 18 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 18 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 13 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 15 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 16 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 16 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 17 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 17 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 17 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 17 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 17 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 18 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 13 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 14 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 16 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 17 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 17 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 18 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 18 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Э.Анар: "Big Data" системийг нэвтрүүлснээр банкнуудын тайлан тооцоог өдөр бүр хүлээн авах боломж бүрдэнэ

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.

 -Монголбанк Олон улсын  байгууллагын  шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ шагналыг ямар шалгаруулалт хангаснаар авдаг вэ?

-Монголбанк 2023 оны зургаадугаар сард “Central Banking” институтээс шалгаруулсан “Fintech RegTech Global Awards”-ын “The Pioneer award” буюу ТҮЧЭЭЛЭГЧ шагналын эзнээр тодорсон. Энэ байгууллага нь Төв банкнууд болон хувийн хэвшлийн технологийн дэвшил, ололт амжилтыг үнэлж, шалгаруулдгаараа онцлог юм. Мөн түүнчлэн дээрх шагналын эзнээр Их Британийн Санхүүгийн зохицуулах хороо 2022 онд, Тайландын Төв банк 2021 онд, Францын Төв банк 2019 онд, Канадын Төв банк 2018 онд тус тус тодорч байв. Монголбанк нь 2016 оноос эхлэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэн төлбөрийн системтэй холбоотой дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин, тоног төхөөрөмж, программ хангамж гэсэн үндсэн чиглэлээр хийж гүйцэтгээд байна. Их өгөгдлийн системийн суурилуулалт, хөгжүүлэлтийг үндэсний компани болох “Novelsoft”-тай хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулах системийг суурилуулсан нь дэлхийн Төв банкнуудад түүчээлэгч ажил болсон тул уг шагналаар шагнуулах болзлыг хангалаа.

-Төв банк  "Big Data" системийг нэвтрүүлснээр ямар шинэчлэл гарах вэ?

-Үйл ажиллагаа явуулж буй 12 банк, Төлбөр тооцооны газартай холбоотой 15 аж ахуйн нэгж буюу финтек компани, старт аппууд бий. Эдгээрийн тоон мэдээллийг өдөр бүр авах зорилготойгоор төслийг анх эхлүүлсэн. Их өгөгдлийн системийг нэвтрүүлснээр талууд өгөгдлийг түргэн шуурхай, харилцан нийцтэйгээр дамжуулж, Монголбанкны хэмжээнд банкнуудаас хүлээн авдаг 70 гаруй тайланг өдрийн хоцрогдолгүйгээр бэлэн болгох, бодлого боловсруултад дүн шинжилгээний орчин үеийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, нэг агуулгатай мэдээллийг өөр өөр газруудаас давхцуулан авахгүй байх, цаашид тайлангийн маягтуудад өөрчлөлт ороход талуудад хүндрэл багатайгаар шийдвэрлэх боломжтой зэрэг олон давуу тал, боломжийг бий болгоно.

-Төв банк цахим мөнгийг хянана гэсэн үг үү?

-Цахим мөнгө гэдэг бол койноос өөр ойлголт гэдгийг хүмүүст хэлмээр байна. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 онд УИХ-аар батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд зааснаар “Цахим мөнгөний ханш хөдлөхгүй. Ханш нь 1:1 байна. Цахим мөнгө гаргагч нь Монголбанкны зөвшөөрөлтэй байх бөгөөд мөнгөн хөрөнгөөр 100 хувь баталгаажсан байна” гэсэн. Энэ нь харилцагчдад ямар нэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа хэрэг юм.

-Койнд энэ хууль үйлчлэх үү?

-Төв банкнаас койны төрөлд эрх зүйн ямар нэг зохицуулалт байхгүй. Сервисийн үйлчилгээнд хууль батлагдсан. Биткойн зэрэг крипотууд дээр суурилсан үйлчилгээг үзүүлж байгаа биржүүдийг энэ хуулиар зохицуулсан. Биржүүдийг бүртгэх, шинээр гарч байгаа койныг бүртгэх зэргээр хуульчилсан.  Харин хэн, хаана, хэдэн төгрөг эзэмшиж байгааг харна. Иргэн уг койныг аваад хохирсон тохиолдолд хууль үйлчлэхгүй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдгийг Төв банк ч, СЗХ-ноос ч анхааруулж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаагийн мэдэгдэл гаргаад байна. Иргэд гэнэтийн их ашиг хүртэх зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн ч Олон улсын зах зээл дээр үнэ ханш нь унаж алдагдал хүлээсэн тохиолдол бий. 

-Цахим мөнгөний хэрэглээ ямар байна вэ?

-Цахим мөнгөөр улсын хэмжээнд нийт 7-8 байгууллага зөвшөөрөл авсан. Хэрэглээнд түлхүү орсон нь Мобиком группийн охин компани болох “Мобифинанс” ББСБ ХХК-ийн МonPay, “ЛэндМН ББСБ” ХК-ийн SupPAY  зэрэг цахим мөнгө байна. Төв банкны зүгээс хэдий хэмжээний цахим мөнгө гаргасныг долоо хоногийн давтамжтайгаар шалгадаг.  Бидний нэвтрүүлсэн  "Big Data" систем үүнийг өдөр тутам шалгаад, хянах боломж бүрдүүлж байгаа юм.

-”Big Data” системийг нэвтрүүлснээр хэмнэлт хэр гарах вэ? Төрийн хэмнэлтийн хууль үйлчлэх үү?

-Тийм ээ, тайлан бэлтгэдэг байсан хүмүүсийн орон тоо суларч, зардал буурна. Системийн тохиргоогоо шийдвэл автоматаар  мэдээллээ дамжуулах ч боломжтой.

-Энэхүү системийг нэвтрүүлснээр арилжааны банкнууд баримтаа цаасаар авдаг байдал өөрчлөгдөх үү?

-Банканд заавал биеэр ирэх, баримтаа цаасан хэлбэрээр авчрах, иргэний үнэмлэхтэй байх асуудлыг шат дараатайгаар халж явах зорилготой. Төв банкны Хяналт, шалгалтын газраас нэхдэг цаасан хэлбэрийн баримтыг цөөрүүлнэ. А банкнаас зээл авахгүй Б банкнаас  зээл авлаа гэхэд А банк дээрх мэдээлэл Б банк дээр ирдэг байх. Харилцагч өөрөө хүсвэл мэдээллийг нь дамжуулдаг байх зэрэг ажлуудыг шинээр хийнэ.  Технологи ашиглахаар зардал багасаж, үнэгүй болно гэсэн ойлголт байхгүй. Технологийн зардал жил ирэх тусам нэмэгдээд явдаг.

-Цахим зээлийн апп-ууд хэрэглээнд нэвтэрч, иргэд ч олноор үйлчлүүлж байна. Харин СЗХ-ноос цахим зээл олгох зөвшөөрлийг нэмж олгохгүй гэсэн. Төв банк үүнд ямар бодлого барьж байна вэ?

-Банк бус санхүүгийн байгууллага болон  цахимаар зээл олгох  зөвшөөрлийг  СЗХ өгдөг.  Манай газрын хувьд бол төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай явуулах үүрэг л хүлээдэг юм.  СЗХ-ноос send box гэсэн шинэ бизнес оруулж ирээд туршилт хийж, үүнийг хариуцсан зөвлөл байгуулсан. Харин зээл гаргах, санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэх асуудлыг СЗХ-ны зохицуулалтаар явдаг.

-Цахимаар төлбөр тооцоо хийснээр үйлчилгээ хялбар, шуурхай болж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд тухайн банкны апп гацсанаас үүдэн нийтээрээ бухимддаг тал бий. Техни­кийн гацалт юунаас шалтгаалдаг вэ?

-Арилжааны 12 банк бүгд Монголбанктай холбогдсон. Тэдний апп-аар хийж буй гүйлгээ бүгд Монголбанкаар дамжуулж хийгдэж байгаа. Тухайн банкны апп-д ачаалал үүссэнээс шалтгаалж систем нь доголдох, гацах асуудал гардаг. Арилжааны зарим банк Монголбанкны системээс шалтгаалсан гэдэг мэдэгдэл гаргасан удаа ч бий. Манай газрын үндсэн гурван үүрэг байдаг. Нэгдүгээрт, төлбөрийн системийн бодлого боловсруулж мөрдүүлэх. Хоёрдугаарт, манайд Хяналт, шалгалтын хэлтэс гэж бий. Энэ хэлтэс төлбөрийн системд оролцож буй талуудад хяналт шалгалт хийх, тайлан мэдээ авах үүрэгтэй. Гуравдугаарт, Монголбанк төлбөрийн систем ажиллуулах үүрэг хүлээдэг.   

Манайд одоо гурван систем ажиллаж байгаа. Их дүнтэй гүйлгээний систем гэж бий. Үүгээр  таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэнэ. Ажлын цагаар буюу 09:00-17:00 цаг хүртэл гүйлгээ хийж болдог. Бас бага дүнтэй гүйлгээний систем байгаа. Энэ нь таван сая төгрөгөөс доош 24 цагаар тасралтгүй гүйлгээ явдаг. Мөн төлбөрийн картын систем гэж бий. Нэг ёсондоо өөр банкны картаар нөгөө банкны пос машинд уншуулах юм бол энэ гүйлгээг Монголбанк хариуцдаг гэсэн үг. Нийт оролцогчид сард 0.1 хувиас хэтрэхгүйгээр гүйлгээний тасралт үүсгэж болохгүй журамтай. Бид бүх оролцогч талуудын саатлыг сар бүр бүртгээд дүгнэдэг. Хэрэв асуудал байвал хариуцлага ярьдаг юм. Ер нь системийн шинэчлэлийг банкнууд шөнийн цагаар хийдэг. Үүнийгээ арилжааны банкнууд Монголбанканд  хандаж тэдээс тэдэн цагийн хооронд системээ унтрааж тэдэн минутын дотор буцааж асаана гэдгээ урьдчилан мэдэгддэг. Төв банкнаас сард дөрвөн цагаас илүүгүй хугацаанд системээ зогсоож болохгүй гэдэг шаардлага тавьдаг.

-“М” банкны сурталчилгаа их цацагдаж байна. Үүнийг  "Big Data" системээрээ хянаад, зохицуулах уу?

-Монголбанкнаас “М” банк банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Монголд анх удаагаа салбаргүй банк байгуулагдсан. Зөвхөн гар утсаараа харилцагчаа танина, дансаа нээнэ. Гар утсаараа дамжуулаад картаа захиална. Ер нь харилцагч өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг байдлыг хассан гэж ойлгож болно.

-Арилжааны банкнуудын карт гадаадад уншихгүй байна гэх гомдлыг иргэдээс их гаргадаг юм билээ. Жишээ нь, Монголчууд хамгийн их зорчдог БНСУ-д төлбөрийн карт уншихгүй, интернэт банк ажиллахгүй байна гэдэг. Энэ талаар ахиц дэвшил гарч чадах болов уу?

-Интернэт нь өөр газраас авч байгаа учраас  IP дугаар нь зөрж систем нь блоколдог асуудал бий. Төлбөрийн картын хувьд бид асуудлыг шийдэхээр ярилцаж байна. БНСУ-д Монголын ₮ картыг уншуулах ажлыг эхлүүлээд явж байгаа. Хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан. БНСУ-ын "BC" карт гэдэг байгууллагатай Монголын төгрөгийн ₮ картыг харилцан уншдаг болно. Өөрөөр хэлбэл, тус улсын 3.2 сая байгууллагад ₮ карт ажиллах юм. Эсрэгээрээ БНСУ-ын "BC" карт нь Монголд 130 мянга гаруй пос терминаль дээр энэ оны сүүлч гэхэд ажиллаж эхэлнэ. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхний ээлжинд ₮ картыг БНСУ-д уншдаг болно. Тэгэхээр тус улсыг зорьж буй Монголчууд заавал Олон улсын карт авч явах шаардлагагүй болно гэсэн үг.

-Монголбанк токен үйлчилгээний системийг нэвтрүүлсэн. Үүний онцлог нь юу вэ?

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд мобайл төлбөр тооцооны токен систем буюу токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлээд байна. ТҮС нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм. 

Тус системийг нэвтрүүлж, төлбөрийн картын мэдээллийг токенжуулснаар хэрэглэчийн картын мэдээллийг хамгаалан, найдвартай байдлын баталгаа болж, төлбөр тооцоонд ашиглах үед картын мэдээлэл алдагдах, хуурамч, луйврын болон залилангийн гүйлгээ гарах эрсдэлийг эрс бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал интернэт худалдан авалт хийх, мобайл буюу гар утсаар төлбөр тооцоо хийх, цахим хэтэвч ашиглан худалдан авалт хийх, төлбөр төлөх нөхцөлд санхүүгийн мэдээлэл алдагдахаас хамгаална. Монголбанк нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд уг системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн оролцогчид, финтек компаниуд давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй төдийгүй техник, программ хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэж, нэгдсэн системийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/

Сэтгэгдэл