Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 11 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 11 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 11 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 6 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 8 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 9 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 9 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 10 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 10 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 6 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 7 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 9 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 10 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 11 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 3 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 3 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 6 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 6 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 7 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 10 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 21 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 4 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 4 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 5 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 5 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 6 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 9 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 9 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 12 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 1 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 7 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Хаваржин ярьсан нүүрсний сонсголыг намар руу “шидчих” шиг боллоо

Нүүрсний сонсгол гэж намуудын мөрийн хөтөлбөр шиг биелдэггүй, дуусдаггүй үлгэр байна аа. Хавраас хойш л “...Нүүрсний сонсгол” гэж ярьцгаалаа. Болдоггүй. “...Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг хэлц байдаг даа. Түүн шиг л юм. “...Одоо л болох нь уу” гэхээр болдоггүй. Олон нийт хүлээгээд л байдаг.


УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногийн баасан гарагт хаалтаа хийнэ. Хаалтын өдөр нь Г.Ганболдын ахалдаг Нүүрсний түр хороо тайлангаа тавина. Тэгээд тэр Түр хороо татан буугдана. Хууль нь ч тийм. Тэгэхээр Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Нүүрсний сонсгол хэзээ вэ гэдгийг тогтоох ёстой.


Ер нь бол УИХ-ын дарга Г.Занданшатар хавраас хойш дуншсан нүүрсний сонсголыг гацаанаас гаргасан юм. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулсан. Захирамж ёсоор тэд нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулах ёстой.


Х.Нямбаатар 2023 оны зургадугаар сарын 20-нд “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Манай ажлын хэсэг “...Нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулъя” гэдэг дээр нэгдлээ. Маргааш ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийн нэгдүгээр агуулга нь нүүрсний асуудлаар бие даасан Түр хороо байгуулах, хоёрт, Түр хороо нь дараах хүрээгээр хяналт шалгалт сонсгол явуулах чиг үүрэгтэй байна. Олон оролцогчтой сонсгол явуулах учраас цаг хугацааны дарааллаа тусад нь санал дүгнэлтэд оруулна” гэж мэдээлэл өгсөн. Тэгээд таг болсон.


Ер нь “Иргэд, олон нийт нүүрсний сонсголыг яагаад хүлээгээд, анхаараад байгаа юм бэ” гэдгийг шийдвэр гаргагчид, эрх баригчид бодох ёстой юм. Өнгөрсөн өвөл, хавраар Хөгжлийн банкны сонсголыг Б.Энхбаяр ахалж байгаад явуулсан. Нийтээрээ энэ зээл хуй, түүний цаадах өгөө, авааны талаар мэддэг болсон. Тиймээс нүүрсний хулгайг ч гэсэн мэдэхийг хүсэж байгаа хэрэг. Учир нь Хөгжлийн банкны хөрөнгө ч, Тавантолгойн нүүрс ч нийтийн өмч юм. Тэр утгаараа, оффтейк гэрээний наана, цаана хэний эрх ашиг шингэсэн бэ. Энэ гэрээнүүдийн улмаас “Эрдэнэс Тавантолгой” хохироод үлдсэн үү, эсвэл “Бодь интернэшнл” хэлмэгдээд байна уу. Нүүрсний “ам нөхцөл”-тэй гэрээ ямар замаар, яаж хийгддэг байсан бэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүд хэн гэдэг босстой, ямар сүлжээний гарт байдаг вэ. Нүүрсний сонсголыг хавраас хойш “барьсан” гэж чичлүүлээд байгаа Г.Ганболд гүтгүүлээд байна уу. Эсвэл сонсгол хийх гэж байхад нь АТГ загнаад болиулчихсан нь үнэн үү. Эдгээрийг монголчууд бүгдээрээ мэдэх эрхтэй. Хамгийн гол нь энэ бүхнийг бид мэдэхээр хэний эрх ашиг хөндөгдчих гээд байгаа нь бас сонин байгаа юм. Яагаад гэхээр нүүрсний сонсголд хэн нэгэн, ямар нэгэн том “гацаагч” байгаад байна. Ийм хардлага сүүлийн үед газар аваад эхэллээ. Нүүрсний сонсгол нэг иймэрхүү л явдалтай байна. Тэгэхээр тэсвэр тэвчээр гаргаад хүлээж л таарах нь. Манай монголчуудын албан бус цаг хугацааны хэллэг байдаг даа. Өвөл болохоор “...Шинэ жилийн өмнө”, “...Цагаан сарын дараа” гэж ярьцгаана. Зун болохоор “...Наадмын өмнө, дараа” гэнэ. Ингэж болзоно, товлоно. Үүгээр бол нүүрсний сонсголыг наадмын өмнө хийхгүй нь тодорхой болов. Энэ хаврын чуулганы хугацаанд амжихаар ч үгүй болчихлоо. Тэгэхээр намар руу л “шидчих” шиг боллоо. Одоо наадмаа л ярьж байх уу даа, хэдүүлээ?!


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл