Улс төр


Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэнэ

4 жил TIMES.MN

  Өнөөдөр Төрийн ордонд гурван байнгын хорооны хуралдаан товлогдсон байна. Тодруулбал, Төрийн ордоны А танхимд 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хуралдана.

 Хуралдаанаар Н.Батбаяр нарын гишүүдийн өнгөрөгч сарын 06-нд өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх бол Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ. 

Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан Б танхимд хуралдаж Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ болон бусад гааль татвартай холбоотой хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх аж. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.