Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
15 цаг, 22 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
16 цаг, 7 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
17 цаг, 7 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
17 цаг, 45 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
19 цаг, 47 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
20 цаг, 17 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 12 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 15 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 17 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 19 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 18 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 19 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 19 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 13 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 16 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 16 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 16 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 18 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 18 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 18 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 18 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 18 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 19 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 14 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 14 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 16 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 18 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 18 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 19 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 19 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Б.Бямбадорж: Вакцин тариулах нь боломж төдийгүй нийтийн сайн сайхны төлөө таны оруулж буй хувь нэмэр

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар ярилцлаа.

-“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттойгоор улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ?

-Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань хамгийн их ачаалалтайгаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Иргэддээ хандаж хэлэхэд, “Ковид-19” вирусээс сэргийлэх хамгийн том хүчин зүйл, хамгийн үр дүнтэй сэргийлэлт бол хувь хүний хариуцлага. Эхлэхдээ ч тийм байсан, одоо ч ач холбогдолтой хэвээр  байна. Халдвар авах хүний тоо буурч байгаа. Тэглээ гээд  иргэд тайвширч болохгүй. Вирусийн халдвараас сэргийлэх үндсэн зарчим болох амны хаалт зүүх, амны хаалтаа хоёр цаг тутамд солих, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг дахин сануулъя. Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдээр хүмүүс хүүхдээ дагуулаад олноороо явж байна. Олон хоног, сараар үргэлжилсэн дэглэмээ одоо ч баримтлах хэрэгтэйг дахин дахин сануулъя. Аль болох онлайнаар, хүргэлтээр ажлаа амжуулахын зэрэгцээ онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Халдвараас хайртай бүхнээ хамгаалах нь хамгаас чухал шүү дээ. Өөрөө өвдөөд эдгэрсэн, эсвэл вакцинаа бүрэн тунгаа хийлгэчихсэн гэж тайвширч болохгүй. Вирус хамар залгиур болон амьсгалын замаар тээгдэн очиж, халдвар тараах эрсдэл байгаа учир болгоомжлох хэрэгтэй.

Дараагийн шинжлэх ухааны ололтод суурилсан урьдчилан сэргийлэлт бол вакцин. Вакциныг Монгол Улсад 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тарьж байгаа. Нийт хүн амаа вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ ажилд эрүүл мэндийн байгууллагынхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Хэдий тийм боловч зорилтдоо 100 хувь хүрч чадахгүй байгаа нь иргэдийн оролцооноос хамаарч байгаа. Өнөөдрийн байдлаар  нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тун /I болон II тун/-даа хамрагдсан. “Ковид-19” вирусээс сэргийлэх насан туршийн дархлааг тогтоож чадахгүй гэдгийг ДЭМБ-аас зарлаад байгаа. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд нэмэлт тун зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөж буй юм. Манай улсын Засгийн газраас ч нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Одоогоор нийслэлийн нийт хүн амын 25.2 хувь нь хамрагдаад байна. Тиймээс нэмэлт тунгийн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалъя. Та өөртөө хамгийн ойрхон вакцины цэгт очоод хийлгэж болно. Түүнчлэн 70-аас дээш ажилтантай албан байгууллага, аж ахуйн нэгжид бид дуудлагаар очиж, вакцин хийж байгаа.

-Хүмүүсийн дунд вакцин гурван тун байхгүй, хоёр тун хангалттай гэсэн төөрөгдөл байна. Вакцины III тун хийлгэсний сөрөг нөлөө байх уу?

-“Ковид-19 “халдварт цар тахал бол шинэ төрлийн өвчин. Эргэн санахад, хэдхэн жилийн өмнө улаан  бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан. Бид хоёр тун вакцин хийгээд улаан бурхан өвчний насан туршийн дархлаа тогтдог гэж итгэж байсан. Гэвч дэгдсэн. Тиймээс насан хүрэгчид, залуучуудын дунд нэмэлт тунгийн вакцин тарьсан. Жил бүр тарваган тахлын вакциныг хүмүүс тариулдаг даа. Вирус бүрийн онцлог өөр. Тиймээс “Ковид-19” халдварт цар тахлын тухайд ч нэмэлт тун хийж байж баттай хамгаална гэсэн үг. Судалгааны байгууллагын дүгнэлтэд ч вакцинд хамрагдсан хүмүүс өвдөх нь бага, өвдлөө ч эрсдэлгүй гэсэн байгаа. Засгийн газраас вакцины нөөцийг хангалттай бэлдсэн.

-Дэлхий нийтэд вакцин нь хүрэлцэхгүй улс орон цөөнгүй байгаа харагдсан?

-Тийм ээ, вакциныг сонголттойгоор хийлгэх боломж олгож чадсан нь том амжилт. Вакцины ач тус гарч байна. Учир нь халдвар авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтын үр дүн. Тиймээс нийслэлийн хүн амын 50-аас дээш хувь нь вакцинжуулалтад хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжинэ.

-Энэ сарын эхнээс урлаг, соёл, спортын арга хэмжээг эхлүүлсэн. Үр дүн ямар байгаа бол?

-Нийслэлийн иргэд бүрэн тун хийлгэсэн бол түргэвчилсэн шинжилгээ хийгээд  үзвэр, үйлчилгээнд хамрагдаж болно. Гурван тунгийн вакцинтай бол шинжилгээгүй үйлчлүүлэх боломжтой.  

-Зарим хүн “Ковид-19”-өөр өвдөөд эдгэрчихвэл дархлаа тогтчихно, вакцин тариулах шаардлагагүй гэж ойлгоод байгаа. Энэ зөв үү?

-Дархлаа тогтоно. Гэвч тэр дархлаа насан туршид хамгаалахгүй. 3-6 сар хамгаалах магадлалтай. Тиймээс өвдөөд эдгэрсэн хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдах нь зүйтэй.

-Эмнэлгийн орны хүрэлцээ хэр байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ор зохицуулалт хийдэг. Гэвч сүүлийн үед зарим дэлгэсэн орыг цөөлж, үндсэн тусламж, үйлчилгээ рүү шилжүүлж байна. Шаардлагатай бол буцаагаад дэлгэх юм. Дэлхий дахинд хөнгөн хүмүүст гэрийн нөхцөлд хяналт, эмчилгээ хийж байгаа. Өндөр настан, архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг эмнэлэгт дараалал харгалзахгүй хэвтүүлэн эмчилж буй юм. Хүнд, хүндэвтэр хүмүүсийг шууд хэвтүүлж эмчилсэн нь үр дүнгээ өгч байгаа.

Эрүүл мэндийн салбарынхан маань амралтгүйгээр, завсарлагагүйгээр, ядарлаа гэж ялархалгүй  ажиллаж байна. Эмнэлгийн ажилтан, эмч, сувилагч, асрагч, бүх ажилтнуудад баярлалаа. Иргэд маань эдгээр хүмүүсийн итгэл, зүтгэлийг ойлгоосой гэж хүсэх байна. Вакцин тариулах нь боломж төдийгүй нийтийн сайн сайхны төлөө хийж буй таны хувь нэмэр байх болно гэдгийг хэлье.

Сэтгэгдэл