Улс төр


Н.Энхбаяр: Цэцийн шийдвэр цэвэр МАНАН-ийн захиалга

4 жил, 3 сар TIMES.MN

Цэцийн шийдвэр намуудын хооронд  маргаан дагуулсан хэвээр. Энэ сэдвээр МАХН, МҮАН, ИЗНН хамтран “МАНАН-гийн захиалга ба Сонгуулийн хууль” сэдэвт өргөтгөсөн хуралдааныг  Төрийн ордонд  зохион байгуулсан. Энэ еэр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгсийг тоймлон хүргэе.

-Цэц 2012 онд Сонгуулийн хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн. Тэгвэл одоо сонгууль болохоос  хоёрхон сарын өмнө яагаад Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэлт гаргаж байна вэ. Энэ цэвэр захиалга. Хэний захиалга вэ, МАНАН-гийнх.

-Монголын ардчилалд, Монголын эь нэгдэлд асар том аюул занал учруулсан, монголчуудыг дотор нь хагаралдуулсан хуучин зарчим руугаа шилжих гэж оролдсон аюултай алхам.

-Өөрсдийн төлөөллийн хэдэн хүнээ сонгох гээд байхад нь бид саад болсон юм байхгүй

-МАНАН-гийн дарангуйллыг бий болгох гэж байгаа, хиймэл УИХ-ыг бий болгох гэж байгаа наанаа хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдөө гарч ирж, нийгмийн саналын талыг хогийн сав руу хаях гэж буй оролдлогыг бид эсэргүүцэх болно

-Хэрэв шудрага сонгууль явуулбал би ямар нэгэн тойрогт харьцангуй өндөр санал авна

-Бие бинийхээ саналыг хулгайлах, дээрэмдэх замаар сонгууль явуулж болохгүй

-ҮХЦ өнөөдөр Монголын ардчиллыг устгах, эв нэгдлтйг бусниулах үйл ажиллагаа явуулдаг байгуулага болсон.

-МАНАН-гийн үед Оюутолгой урагшлахгүй, Тавантолгой хэдхэн хүний гарт ордог

-Хуулийн талаасаа цэцийн дүгнэлтийг хүлээж эвч болохгүй. Харин асуудлыг ул суурьтай судлаад 2020 онд хэрэгжүүлье

-Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. Хуулийн талаас нь харсан ч ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.