Э.Бадар-Ууганы гэр бүл олон хосод аз жаргал бэлэглэнэ

4 жил, 5 сар TIMES.MN


Олимпийн аварга Э.Бадар-Ууган эмэгтэйчүүдэд тулгардаг үргүйдлийг эмчлэх “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг өөрийн санаачлагаар байгуулан нээлээ.

Эмнэлгийг Сувилахуйн сургуулийн эмнэлгийн байранд байгуулжээ. Тэрээр 2008 оны олимпийн дараа улсдаа хэрэгтэй ямар нэгэн зүйл хийе гэж боджээ. Дараа жил нь Асашёорюү Д.Дагвадорж аваргын урилгаар Японд очоод үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар алдартай “Като Лэдиес” клиникийн захиралтай танилцсан байна. Мөн л боксын спортыг сонирхож дэмждэг хүн байсан учраас хамтран ажиллахаар болжээ.

Тэр үеэс л үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар дэлхийд алдартай энэ эмнэлгийн салбарыг Монголдоо байгуулах ажлыг эхлүүлсэн гэдэг. Тэгээд 2009 оноос эхнэртэйгээ зургаан жил зүтгэсний эцэст эмнэлгийнхээ нээлтийг хисэн байна. Ийм буянтай үйл хийх сэтгэл зүрхтэй, зорилготой болгосон Дагваа аваргадаа маш ихб аярлаж явдгаа Э.Бадар-Ууган эмнэлгийн нээлтийг үеэр хэлсэн юм.


“Өөжинмед” эмнэлгийн нээлтийн үеэр нэгэн сайхан баяртай мэдээ байсан нь тус эмнэлэгт хандсан анхны бүсгүй удахгүй үрийн зулай үнэрлэх болсон тухай байлаа. Японы алдартай эмнэлгийн салбар гэдэг утгаараа эмчидлгээний үр дүн өндөр. Үргүйдлийг 80 хувийн магадлалтай гэж үздэг. Тиймээс тус эмнэлгийнхэн эмч мэргэжилтнүүдээ японд сургаж дадлагажуулсан байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.