Тусгай олимпын зуны наадам Герман улсын Берлин хотноо болж байна. Уг наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 20 төрөлд өрсөлддөж байна. Харин Монгол улсаас нийт 44 тамирчин хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, жүдо, усан спорт, ширээний теннис, боччи, бадминтон, хөнгөн атлетик зэрэг есөн төрлөөр оролцож байна. Түүнчлэн боччигийн төрөлд манай улсын тамирчин Б.Цолмон мөнгөн медаль хүртжээ.
Хамгийн анхны Дэлхийн тусгай олимпын зуны наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болсон бөгөөд АНУ болон Канадын нийт 1000 орчим тамирчид оролцож байв. Тусгай олимпын наадам нь хоёр жил тутамд өвөл ба зуны улиралд зохион байгуулагддаг.
Сэтгэгдэл