Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 11 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 12 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 12 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 6 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 9 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 9 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 9 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 11 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 11 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 11 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 11 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 11 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 12 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 6 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 7 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 9 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 11 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 11 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 12 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 12 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 4 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 4 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 7 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 7 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 7 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 11 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 11 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 11 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 22 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 4 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 4 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 5 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 5 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 6 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 10 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 10 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 11 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 12 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 1 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 8 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Намын тухай хуулийн 18 жилийн дараах онцлох шинэчлэл нь юу байх вэ?

Сүрнээгийн УЯНГА


 

Манай улс албан ёсны тамга тэмдэг, гишүүнчлэлтэй Дээд шүүхэд бүртгэл бүхий 35 намтай. Эл намуудыг дэмжих, хариуцлагажуулах гол зохицуулагч Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Төрийн тэргүүнээс өргөн мэдүүлж буй ээлжит төсөлд хуучин хуулийг “эвдсэн” чамгүй их шинэчлэл орж байгаа юм. Улстөрийн нам бодлогын институц байхын тулд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд энэхүү хуулийн шинэчлэл оршиж байгааг хууль санаачлагчид хэлсэн. Намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг нарийвчлан зааж өгсөн. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан. Ингэхдээ бүртгэлтэй намуудаас санал авч, 10 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.


Ийнхүү хаврын чуулганы халуун сэдэв болж мэтгэлцээн өрнүүлж буй Улс төрийн намын тухай хуулийн онцлох шинэчлэл болоод парламентад суудалтай намуудын байр суурийг хүргэж байна. Хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр өргөн барьсан юм.


 


-Улс төрийн намууд санхүүжилт буюу хандив, тайлан, үйл ажиллагаагаа ил болгоно.


-Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана. Улс төрийн намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилна.


-Татвараа төлдөг, намын дотоод сонгуульд санал өгөх эрхтэй бол улс төрийн намын гишүүн гэж үзнэ. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, татвар төлөхгүй бол дэмжигч гишүүний ангилалд хамаарна.


-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хөндлөнгөөс шахалт үзүүлдэг байдлыг хаах тусгайлсан бүлэг оруулж өгсөн.


-Жил бүрийн дөрөвдүгээр сард улс төрийн намуудын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй хэлэлцэнэ.


-Нам зардлынхаа 15 хувийг бодлого боловсруулах судалгаанд, 15 хувийг иргэдийн соён гэгээрүүлэх улстөрийн боловсролд, 20 хувийг нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд зарцуулна.


-Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болно. Зардлын тайланд аудит оруулах, олон түмний өмнө нээлттэй хэлэлцэнэ.


-Зөрчлийг сануулсан өдрөөс зургаан сарын дотор арилгахгүй бол сонгуулийн төв байгууллага төрийн санхүүжилтийг зогсооно.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгоно.


-Сонгуулийн төв байгууллага намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулна.


-Сонгуулийн төв байгууллагад өргөдлөө гаргасны дараа тодорхой шаардлагыг хангасан гэж үзвэл Улсын дээд шүүхэд шилжүүлж, нийт шүүгчийн хуралдаанаар намыг бүртгэх, эс бүртгэх асуудлыг шийднэ.


-Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэсэн гэрчилгээг тав хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Нам бүртгэх үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй.


 




Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:


-Намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажина. Мөн намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна.




УИХ-ын гишүүн С.Одонтуяа:


Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулийн ремормыг бодит утгаар нь хийхгүй бол тогтолцооны шинэчлэл нь нийгэмд хийгдэнэ гэж горьдоод ч хэрэггүй. Олон Улсын байгууллагууд Монгол Улсад буй авлигын гол голомт улстөрийн нам болон сонгуулийн зардлаар дамжин бий болж байна хэмээн үздэг. Нэг хоёрхон заалт засаад амжилт олохгүй.




ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд:


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагасан том тулгуур хуулийн нэг нь Сонгуулийн тухай хууль, нөгөө нь Улс төрийн намын тухай хууль юм. Энэ чуулганаар багтаж батлах хэрэгтэй. Ингэж байж цогц өөрчлөлт болно. Хойшоо шидэж болохгүй.



УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм оруулж ирсэн. Намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сурган бэлтгэх, оролцоог дэмжихэд чиглүүлнэ гэж заасан.


 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл