Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 7 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 өдөр, 11 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 өдөр, 11 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 өдөр, 16 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
2 өдөр, 13 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2 өдөр, 14 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
2 өдөр, 15 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
2 өдөр, 15 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 4 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 10 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
3 өдөр, 11 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
3 өдөр, 11 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
3 өдөр, 15 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
3 өдөр, 15 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
3 өдөр, 15 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
3 өдөр, 15 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
4 өдөр, 15 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 2 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 4 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 8 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
5 өдөр, 12 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
5 өдөр, 12 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
5 өдөр, 13 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
5 өдөр, 13 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
5 өдөр, 15 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
5 өдөр, 16 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
5 өдөр, 16 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
5 өдөр, 16 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 1 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 1 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 2 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 2 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 3 өдөр

Ирэх сонгуулийн “тоглоомын дүрэм” тодорхой боллоо

Төмөрбаатарын БАТСАЙХАН


 

Парламент Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлт нэлээд онцлог байв. Эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй байхыг хуульчилсан. Тэгвэл Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлттэй Сонгуулийн хуулиа нийцүүлж, 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаар сонгохоор боллоо. Ийнхүү хуульчилснаар ирэх 2024 оны сонгуулийн “тоглоомын дүрэм” ерөнхийдөө тодорхой болов. Сонгуулийн тухай хуулийн онцлог хэлэлцүүлгүүд болон асуултын тэмдэгтэй үлдсэн зарим асуудлыг тоймлон хүргэе.


 


НИЙСЛЭЛД ХОЁР ТОЙРОГ НЭМЖ ХУВААРИЛАХ УУ?


 


Сонгуулийн тогтолцоо тодорхой болж хуулиа баталсан ч нэг асуудал тодорхой бус үлдлээ. Энэ бол 78 тойргийг хэрхэн байгуулж, мандатаа хэрхэн хуваарилах тухай юм. Уг тогтоолын төслийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор батлах хуулийн зохицуулалттай байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байх үед 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор тусгаад байсан юм. Гэвч өөрчилж 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор баталсан. Тойрогт нэмэгдэж буй хоёр мандатыг нийслэлд хуваарилна гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Гэхдээ нийслэл, орон нутаг хэдэн мандаттай байх, тойргоо хэрхэн байгуулах вэ гэдгийг ирэх нэгдүгээр сард парламент хэлэлцэн батална.


 


ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХААР БОЛ...


 


Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнд намынх нь төлөөллийн байгууллага хариуцлага тооцоод намаасаа хасчихвал яах вэ. Энэ тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү” гэсэн асуултыг хууль санаачлагчдаас асуусан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын жагсаалтаас сонгогдсон гишүүнийг ямар тохиолдолд эгүүлэн татаж дараагийн хүнийг нь хэрхэн оруулж ирэх үү гэдгийг УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна” гэлээ.


 


2024 ОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ 40 ХУВЬД ХҮРГЭХЭЭР “АМЛАВ”


 


Сонгуулийн тухай хуулийн төсөлд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл буюу эмэгтэйчүүд байхаар тусгасан. Гэвч хэлэлцүүлгийн явцад энэ тоог 40 хувьд хүргэх боломжтой хэмээн зарим гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагынхан санал гаргаад байв. Тэгсэн ч эцсийн хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар нь баталлаа. Харин эмэгтэйчүүдийн квотыг 2028 онд 40 хувь байхаар төсөлд тусгалаа. Гэхдээ 2028 онд үүнийгээ дахин өөрчлөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг зарим гишүүн хэлж байлаа.


 


Г.Занданшатар: ЭНЭ ХУУЛИЙГ 30 ЖИЛ ТОГТВОРТОЙ МӨРДӨНӨ


 


Сонгуулийн тухай хуулийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр " Сонгуулийн тогтолцоо тарж бутаргадаг биш эвлэлдэж нийлүүлдэг, улс орныхоо том эрх ашгийн төлөө нэгддэг ийм боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож сонгуулийн хуульдаа суулгаж, баталгаажуулж байна. Бид өнөөдөр өөрсдөд ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх дайралтаас хулгаж болохгүй. Ард түмний төлөөлөгчид мянга, мянган иргэдийн төлөөлөгчид учраас тэдний дуу хоолой болж, үзэл бодлоо илэрхийлж, иргэдийнхээ төлөө тэмцэж явах хэрэгтэй. Энэ ч утгаараа Сонгуулийн тухай хуульд том өөрчлөлтийг орууллаа. Одоо энэ хуулиа тогтвортой мөрдөх ёстой. Хоёр намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталлаа. Цаашид эрх баригч нам өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал үүгээр дуусгавар болж байна. Энэ Сонгуулийн хууль цаашдаа 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе” гэлээ.


Ийнхүү парламент Сонгуулийн тухай хуулийг ёсчлон батлав. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлт бүрэн хэрэгжиж, үр дүнгээ өгөх боломжтой болно хэмээн эрх баригчид үзэж байгаа билээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл