Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 10 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 10 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 10 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 4 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 7 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 7 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 7 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 9 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 9 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 9 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 10 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 5 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 8 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 9 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 10 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 10 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 2 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 2 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 5 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 5 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 5 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 9 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 9 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 20 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 2 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 2 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 5 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 8 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 8 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 9 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 10 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 2 өдөр

НҮБ: Дүрвэгсдийн тоо дээд хэмжээнд хүрлээ

Базарбямбын НЯМСҮРЭН


 

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагаас дэлхий даяар орон гэрээ орхихоос аргагүй байдалд орсон иргэдийн тоо түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрснийг өнгөрсөн лхагва гаригт “Global Trends 2022” тайланг зарлах үеэрээ мэдэгдлээ. Дэлхийн хүн ам найман тэрбум боловч тэдний 110 сая орчим нь олон улсад өрнөөд буй зөрчил мөргөлдөөний улмаас гэрээ орхиход хүрчээ. Швейцарийн Женевт төвтэй тус байгууллагын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Дүрвэгсдийн тоо дээд хэмжээнд хүрсэн нь дэлхий дахины хувьд "яллах дүгнэлт” болж байна” гэж онцолсон байна.


 


11 САЯ УКРАИНУУД ЭХ ОРНОО ОРХИЖЭЭ


 


Дэлхий дахинаа үүсээд байгаа энх тайванч бус хямралт сөргөлдөөний хамгийн том хохирогчид нь энгийн иргэд байсаар байна. Сири, Афганистан, Украин гээд олон газарт өрнөж буй эдгээр зөрчил мөргөлдөөний улмаас эдгээр орнуудаас эгэл жирийн иргэд хамгийн ихээр дүрвэж буй юм. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас төрөлх хот тосгоноо орхин явж буй иргэдийн тоо дэлхий даяар19 саяар нэмэгджээ. Украины мөргөлдөөн гэхэд Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн шалтгаан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн “Global Trends 2022” тайланд дурджээ. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард эхэлсэн энэхүү мөргөлдөөний улмаас одоогоор Украины 11 сая иргэн өөр улсад дүрвээд байгаа юм. Хамгийн сүүлд Суданы дайны улмаас энэ оны дөрөвдүгээр сараас хойш хоёр сая орчим хүн эх орноо орхижээ.

ТУРК УЛС ХАМГИЙН ОЛОН ДҮРВЭГСДИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Дүрвэгсдийн дийлэнх нь дотооддоо шинэ газар орон олж суурьшихаар хайдаг бол гуравны нэг буюу 35 сая нь бусад улс руу дүрвэн гарчээ. Эх орноо орхин явж буй тэдгээр хүний олонхийг чинээлэг гэгддэг Европ, Хойд Америкийн улс орнууд бус харин Ази, Африкийн бага, дунд орлоготой орнууд хүлээн авч байна гэж дээд комиссар Ф.Гранди хэлсэн байна.


Тэрбээр “2022 онд дэлхийн 35 сая дүрвэгсдийн 70 хувь нь бага, дунд орлоготой орнуудад амьдарч байгаа”гэсэн статистик тоо баримтыг онцолсон юм. "Бүх дүрвэгсэд чинээлэг орнууд руу явдаг гэсэн ойлголт байдаг. Үнэндээ энэ нь эсрэгээрээ” гэж тэрбээр хэлэв.

Тухайлбал, Турк улс хамгийн олон хүн буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн аваад байгаагийн дийлэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сирийн иргэд байна. Харин Иран улс хөрш Афганистанд болж буй дайнаас дүрвэсэн 3.4 сая дүрвэгчийг хүлээн авсан нь хоёрдугаарт бичигджээ.


 


ДҮРВЭГСДИЙГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГА ТӨСВИЙН ХОМСДОЛД ОРЖЭЭ

2023 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс өмнө байгаагүй төсвийн хомсдолд орсныг дээд комиссар Филиппо Гранди мэдэгдлээ.


Дүрвэгсдийн тоо ихээр нэмэгдэж байгаа учир тус байгууллагын төсөв хүрэлцэхгүй болсон нь хамгийн гол эрсдэл болоод байгааг тэрбээр онцолсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд НҮБ-ын Дүрвэгсдийн комисс жилд дунджаар 35 онцгой байдал зарласан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом өсөлт болжээ. “Бид өмнөх жилүүдээс илүү их тэмцэж байна. Украин дахь асуудал, COVID-ийн хүндрэл, эдийн засгийн дарамт, инфляци зэрэг нь эдийн засгийн томоохон дарамт бий болгож байна” хэмээн ноён Филиппо Гранди сэтгүүлчдэд ярьжээ.


 


ДҮРВЭГСДИЙН ЗАВЬ ОСОЛДОЖ, 79 ХҮН АМИА АЛДЖЭЭ


 


Эх орон, газар нутгаа орхин явж байгаа дүрвэгсдийн зам тийм ч дардан байдаггүй.


Аливаа улс руу шууд хүссэн үедээ очих боломжгүй учир нууцаар хил давах, хууль бус бүлэглэлүүдийн гарт орох, гэмт хэргийн золиос болох, амь насаа алдах ч эрсдлийг туулдаг. Дөнгөж хоёр хоногийн өмнө Грекийн далайн эргийн ойролцоо Европыг чиглэж явсан онгоц осолдож, 79 хүн амь насаа алдсан бөгөөд түүнээс ч олон хүн сураггүй алга болжээ. Дээрх харамсалтай үйл явдал энэ жилд тохиолдсон хамгийн том гамшигт үйл явдал болсныг Грекийн албаныхан мэдээлсэн юм. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн үйл явдал тохиолдсоор байгаа нь дэлхий дахины анхаарал хандуулах хамгийн гол асуудлуудын нэг болоод байна.


Грекийн далайн эргийн Каламата хотын захирагч Йоаннис Зафиропоулос хэлэхдээ “Амь нас нь аврагдсан хүмүүсийн өгсөн мэдээллээс үзэхэд усан онгоцон дээр 700 гаруй хүн байжээ. Харамсалтай нь тэдний дөнгөж 104-ийг л аварч чадсан” гэсэн байна. Завь живсэн Газар дундын тэнгисийн ойролцоох хэсэгтдалайн гүн 5200 метрт хүрдэг тухай албаныхан мэдээлжээ.


Дээрх жишээ бол дэлхий дахинд болж буй үл ойлголцол, зөрчил мөргөлдөөний улмаас энгийн иргэд хамгийн ихээр хохирдогийг харуулсан ганцхан жишээ юм. Харамсалтай нь өдөр бүр хэдэн сая хүн амь нас, амьдралаа дэнчин тавин илүү дээр амьдралын нөхцөл, гэрэлт ирээдүйн төлөө төрж өссөн эх орноо орхин бэдэрсээр явна.


Ганцхан жилийн дотор 20 шахам сая буюу 20 гаруй хувиар нэмэгдсэн дүрвэгсдийн асуудал зүгээр сонсоод, дурдаад өнгөрөх тоо биш болсныг ч Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас анхааруулж, улс орны удирдагч нарыг энх тайванд уриалсаар байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл