Улс төр


Сайд Р.Бурмаа хөөгдөв

5 жил, 2 сар TIMES.MN

Сүүлийн үед Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 500 мянган га талбайд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай асуудал нэлээдгүй шуугиан тариад байгаа. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэхүү хулийг өргөн барьж УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан. Харин энэхүү хуулийг иргэд эрс эсэргүүцэж Халх голын сав газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулбал эдийн засгийн үр өгөөжөөсөө илүү хохирол ихтэй байгаа бөгөөд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулсан улс орон дэлхийд байдаггүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс Р.Бурмаа сайд Халх гол сумыг зорьж нутгийн зон олонтой уулзаж чөлөөт бүсийн талаар тайлбарлаж, түүний ач холбогдлын талаар ярилцаж иргэдийн санаа бодлыг өөртөө эргүүлэх гэсэн боловч хөөгдөөд буцжээ. Р.Бурмаа сайдыг нутгийн иргэд ихэд бухимдалтай хүлээн авч өөрсдийн хэлэх үгээ шударгаар хэлж цугларсан газрыг орхин явсан байна. Ийн хүнд байдалд орсон салбарын сайд тус сумыг орхиж дараагийн  Сүмбэр сумд очсон ч мөн л иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч яаран сандран хилийн цэргийн анги руу очиж “Цэргийн хамгаалалтад” оржээ. Тэрээр Р.Бурмаа сайд болон улс төрчдийг энэхүү чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг цуцлахыг нутгийн олон шаардаж байсан юм. Тэрээр энэхүү тогтоолоо цуцлахаас нааш нутаг дэвсгэртээ оруулахгүй хэмээн иргэд зам хашиж зогсож байсан юм. Мөн энэхүү тогтоолоо цуцлаад ирвэл хадаг бариад угтаж авна, үгүй бол буутай тэмцэл хийхэд ч бэлэн байна хэмээн хатуу хэлж байлаа. Ийн салбарын сайд ширүүн тэмцэлтэй нүүр тулгарч Дорнод аймгаас хөөгдөж гарсан ч энэхүү уулзад үүгээр дуусаагүй хэмээж байв.





Холбоотой мэдээлэл