ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны 85 насны ойд зориулсан өсвөр үеийн жүдо бөхийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 4-5-нд Санкт-Петербург хотноо боллоо. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд манай улсаас “Magic Team” клубийн дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн удирдлага дор 5 тамирчин оролцсон бөгөөд 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын 66 кг-ын жинд Баяржавхлангийн Тэмүүлэн мөнгө, -73 кг-д Батсайханы Батсүрэн хүрэл медаль хүртсэн байна.
Энэхүүү тэмцээнд ОХУ, Серб, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Грек, Гүрж, Босни Герцеговин, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг нийт 14 орон, ОХУ-ын 63 муж бүсийн 717 тамирчин хоёр нас 14-15, 16-18 насны ангилалд өрсөлджээ.
Сэтгэгдэл