Нийгэм


Ц.Ганзориг: Зам-үүд рүү зорчих зөвшөөрөл олгохгүй

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлчүүд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд шилжсэн ч халдварын тоо улам нэмэгдэж байна. Тэгвэл цаашид халдвартай хэрхэн тэмцэх талаар  УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Нийслэлчүүд 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд тодорхой цаг, үйл ажиллагааны зохицуулалтыг хийгээд ажиллаж байна. Энэ хугацаанд голомт дагасан өргөтгөсөн судалгаануудыг хийж байгаа. Гудамж талбай албан байгууллагуудаар халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

УОК, Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна.

УОК-оос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулж байна. Өргөдөл гомдол цөөнгүй ирж байгаа учраас дахин тодруулж хэлэхэд, Өмнөговь, Дорноговь аймаг руу ачаа тээвэр буюу хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, стратегийн зориулалттай үйлдвэр үйлчилгээ уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх. Бүтээн байгуулалтын ээлж солиход УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрөл авч зорчино. Бусад аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд  УОК-ын Шуурхай штабын зөвшөөрөл шаардлагагүй.

Хилийн боомт бүхий аймгууд руу зорчихтой холбоотойгоор хэлэхэд БНХАУ-ын талаас коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд хязгаарлалт хийгээд байгаа. Монголын талаас ямар нэг хязгаарлалт байхгүй.

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 6-наас эхлээд УОК-ын Шуурхай штаб Дорноговь аймгийн Зам-үүд рүү зөвхөн шатахуун, хүнс, буяны ажилд зөвшөөрөл олгоно. Эдгээрээс бусад шалтгаанаар ямар ч зөвшөөрөл олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш бусад ачаа тээвэр хэвийн явагдана” гэв.  




Холбоотой мэдээлэл