Нийгэм


Хөвсгөл аймгийн Тариалан суманд халдварын 3 тохиолдол батлагдаж 0 зогсолт хийлээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хөвсгөл аймгийн Тариалан сумын  3 иргэний РСR шинжилгээний хариу эерэг гарсан учраас тус суманд тодорхойгүй хугацаагаар 0 зогсолт хийж байна. Тодруулбал Тариалан сумаас  Архангай аймагт очиж  буяны ажилд оролцоод ирсэн гэрийн тусгаарлалтад байсан 3 иргэнээс халдвар илэрчээ.

Эерэг гарсан 3 тохиолдлыг сумын Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт тусгаарлан эмчилж эхэлсэн,   иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа гэнэ. Батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтлын 13 хүн, хоёрдугаар хавьтлын 26 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа бөгөөд  тус иргэдэд  24 цагийн  хяналт тавин ажиллаж  байгаа гэнэ. Тариалан суманд 0 зогсолт хийсэн учраас  эмийн сан, хүнсний дэлгүүр, ус түгээлтийг тодорхой цагуудад  хүргэлтээр үйлчилж байна.  Мөн сумаас орох гарах хөдөлгөөнд   6 чиглэлд хяналтын  пост  ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна гэдгийг Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа мэдээллээ.




Холбоотой мэдээлэл