Нийгэм


УОК:Гадаадаас ирсэн иргэн вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол тусгаарлахгүй

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Халдварын батлагдсан тохиолдол ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаатай  холбоотойгоор ойрын хавьтлаар тусгаарлагдаж буй иргэний тоо ихэсчээ. Тиймээс  Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оруулжээ.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдах хүсэлт гаргаж, төлбөрөө төлбөл долоо хоног тусгаарлахаар болсон.  Мөн батлагдсан тохиолдлыг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан бол уг өөрчлөлтийн дагуу долоо хоног тусгаарлана" гэв.  Харин гадаадаас ирсэн иргэн коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн, халдвар аваад эдгэрснийг нотлох баримттай бол тусгаарлах байранд байлгахгүйгээр зөвхөн гэрийн ажиглалтад долоо хоног байлгах юм.




Холбоотой мэдээлэл